Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн мишээл дэх салбар нээгдлээ Онцлох мэдээ

     Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл дэх салбар нээлтээ хийлээ. Тус төв нь өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны 29 байгууллага төвлөрч, 287 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. 

     

     Архивын тухай хууль болон бусад холбогдох эрхзүйн баримт бичгийн дагуу ажлын өдрүүдэд 08:00–20:00, бямба гарагт 10:00–16:00 цагуудад иргэдийг харъяалал харгалзахгүйгээр архивын лавлагаа мэдээллээр үйлчилж байна. 

     Архивын лавлагаа хуулбар олгох үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хяналтыг мөрдөгдөж буй холбогдох заавар, журмын дагуу Төрийн архивын нэгдсэн онлайн http://lavlagaa.ub.gov.mn програмаар 2013 оноос эхлэн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд дээрх нэгдсэн төвд үзүүлэх бүх үйлчилгээг Онлайн лавлагааны системийг ашиглаж ажиллаж байна.Мишээл худалдааны төв дэх нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс архивын 20 үйлчилгээг үзүүлж байна.  

     Иргэд үйлчилгээ авахдаа улаан, шар, ногоон гэсэн гурван өнгийн маягтаас үйлчилгээний төрлөөс хамааран сонгож, бөглөнө. Манай байгууллагаас ногоон маягтын дагуу шууд үзүүлэх 12 үйлчилгээ, шар маягтын дагуу өдөрт нь шийдвэрлэх 5 үйлчилгээ, улаан маягтын дагуу тодорхой хугацааны дараа шийдвэрлэх 3 үйлчилгээ үзүүлж байна.
     Хэрэглэгч архивын лавлагаа үйлчилгээ авахаас гадна тус төвөөс өөртөө үйлчлэх танхим, нотариат, банк, кафе зэргээр үйлчлүүлж болох юм. Мөн шаардлагатай тохиолдолд иргэн өөрийн асуудлаар цахим угтах үйлчилгээний өрөөнд нийслэлийн удирдлагуудтай онлайнаар холбогдож асуудлаа шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Үнэлэх
(2 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

Нийслэлийн Архивын газар

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Архивын газар

Цахим хаяг: www.archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Шинэ мэдээ

Түнш байгууллагууд