Нийслэлийн Архивын газрын албан хаагчид гамшиг, ослоос хамгаалах сургалт, дадлагад хамрагдлаа. Онцлох мэдээ

Нийслэлийн Архивын газар жил бүр “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх онол, дадлагын сургалтыг зохион байгуулан хэрэгжүүлж хэвшүүлсэн бөгөөд энэ жилийн сургалт, дадлагын ажлыг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран нийслэлийн “Гамшгаас хамгаалах сургалтын төв”-д амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад нийт 45 албан хаагч хамрагдсан.

Сургалтаар газар хөдлөлт, гал түймрийн аюул, гамшиг ослын үед өөрт болон бусад иргэнд зайлшгүй үзүүлэх тусламж, аврах арга хэмжээг бодит байдлаар бэлтгэсэн сургалтын танхимуудад биечлэн үзэж дадлагажсан явдал нь чухал ач холбогдолтой сургалт боллоо. 

Тус сургалт, дадлагын ажлыг шинэлэг, бодит байдалд ойртуулан үзүүлж буй нийслэлийн “Гамшгаас хамгаалах сургалтын төв”-ийн хамт олон, Нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн хамтран зохион байгуулсан албан хаагчдад талархсанаа илэрхийлж, нийслэлийн иргэд, хүүхэд, залуучууд, байгууллагын албан хаагчид энэхүү сургалт, дадлагад хамрагдахыг уриалж байна.

Үнэлэх
(1 санал)

Мэдээг нийтэлсэн

Лавлагаа үйлчилгээний хэлтэс

Холбоо барих: 11-327054

Цахим хаяг: archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Шинэ мэдээ

Түнш байгууллагууд