Хотын түр захиргааны дэргэд "Хот сайжруулах комисс" ажиллаж байв

Хотын Түр Захиргааны Хэрэг Эрхлэх газрын ажилд туслах зорилгоор 1924 онд Хотын захиргааны дэргэд “Хот сайжруулах комисс”-ыг шинээр байгуулж, хот тохижилтын ажлыг хариуцуулсан байна. Тус комиссын даргаар Г.Гэлэгсэнгэ, нарийн бичгийн даргаар н.Элбэгт нар ажиллаж, долоо хоногийн Пүрэв гараг бүр хуралддаг байв.

Хот сайжруулах комиссоос өөрийн эрх, үүргийн дагуу хийж хэрэгжүүлсэн анхны томоохон арга хэмжээ нь хотын доторх замын хог, чулууг хотын иргэдээр цэвэрлүүлэх ажил байсан бөгөөд уг асуудлыг Хотын Түр Захиргааны Хэрэг Эрхлэх газар болон хороодын хурлаар хэлэлцүүлсний эцэст ажил хэрэг болгож чадсан юм.


Мөн  “Хотын дотор залуу үндэс бүхий мод тарьж ургуулан, газар орныг ариун цэвэр болгох, тусгай цэцэрлэгт  хүрээлэн буюу ард олныг зугаацуулах газар бэлтгэх”, хотод үзэмж болгохоор нисэх онгоц худалдан авах, Нийслэл Хүрээний ард иргэдийн амьдралд тус дөхөм болохуйц худаг малтуулах”, усан хөөргийг хотын  мэдэлд шилжүүлэн авах, морь мал, өвс түлээний худалдаачдын худалдаа хийх газрыг зааж зохицуулах, махны сав байшинг байгуулахзэрэг олон арга хэмжээнүүдийг анхааралдаа авч, комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байжээ. 
Энэ нь Нийслэл Хүрээний түүхэнд урьд өмнө байгаагүй цоо шинэ байгууллага бөгөөд тогтсон хугацаанд тогтмол хуралдан, хурлаас тогтоол гарган хэрэгжүүлж  байсан нь хотын хөгжил, хот тохижилтод үлэмж тусыг үзүүлжээ.


НАГ, Х-1. Д-1. ХН-23. Тал 39.

НАГ, Х-1. Д-1. ХН-28. Тал 6-7.

НАГ, Х-1. Д-1. ХН-23. Тал 17.

НАГ, Х-1. Д-1. ХН-28. Тал 3.

НАГ, Х-1. Д-1. ХН-28. Тал 3.

Үнэлэх
(0 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

гүйцэтгэл үйл ажиллагааны хэлтэс

Холбоо барих: 70100192

Цахим хаяг: archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Шинэ мэдээ

Түнш байгууллагууд