友情链接: 伦理片 大香蕉的视频 通辽招聘求职 通辽市二手车辆 重庆时时彩官网 重庆时时彩网址 重庆时时彩官网手机版 重庆时时彩手机版投注 重庆时时彩开奖直播 重庆时时彩投注平台 重庆时时彩开户 时时彩网址大全 重庆时时彩技巧大全 时时彩技巧论坛 重庆时时彩技巧论坛 时时彩网上投注平台 时时彩论坛大全 时时彩论坛排行榜 时时彩论坛网址大全 重庆时时彩官方网站直播 重庆时时彩官方网站投注 重庆时时彩开奖视频 重庆时时彩开奖视频直播 重庆时时彩开奖直播现场 pk拾在线预测 pk拾最快开奖 pk拾开奖直播视频 pk拾技巧 pk拾开奖直播时间 pk拾开奖记录 pk拾开奖结果 pk拾开奖视频 pk拾开奖视频直播 pk拾开奖网 pk拾官网 pk拾教程 pk10开奖直播视频 pk10在线预测 pc蛋蛋在线预测 幸运28在线预测 幸运28在线预测网站 幸运28网站 幸运28网站大全 幸运28网站走势图 幸运28评测网 幸运28预测 幸运28预测网站 幸运28预测网站大全 最新幸运28网站大全 幸运28预测大小单双 幸运28开奖网站 幸运28投注技巧 幸运28网站开奖 幸运28网站预测 幸运28论坛 幸运28走势图 幸运28走势图大全 幸运28走势图规律 幸运28评测网站 幸运28走势图分析 快三平台 快三平台官网 快三平台官方网站 快3网址 韩国伦理 三级片网站
Ховор сонин мэдээ мэдээлэл агуулсан баримт

Ховор сонин мэдээ мэдээлэл агуулсан баримт

1-1-12: 1924 онд тухайн үеийн Нийслэл хүрээнд хөтлөгдөж буй бүхий л албан хэрэгт одоогийн бидний хөтлөж буй аргын улирлын он тооллыг хэрэглэж эхлэсэн тухай

1-1-16: 1924 оны байдлаар Нийслэл хүрээний хүн ам 61000 орчим байжээ. Энгийн буюу харчууд 14750, шавилан суугч данстай лам нар 20000, хятад улсын харъяат 23919, зөвлөлтийн харъяат орос болон бусад үндэстэн 1773, бусад гадаад улсын харъяат 644 хүн байсан тухай тооллогын баримт хадгалагдаж байна.

1-1-22: Өнөөгийн нийслэлд буй ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газар анх нийслэл хүрээнд үүсгэж байсан тухай. /1924 он/

1-1-40: Өнөө үед ч нийслэлийн хэмжээнд тулгамдаад байгаа нийтийн бие засах газрын асуудал 1920-иод оны үед хөндөгдөж байсан бөгөөд хэрхэн барьж байгуулах, хаана байрлуулах, ил задгай бие засах явдлыг хориглох зэргээр харилцсан нугалбар бичиг. /1924 он/

1-1-81: Тухайн үед хүрээнд харъялагдаж буй тариалангийн үйлдвэр, аж ахуйг болон гадаадын иргэдийн эдлэж байгаа газрыг монголчуудад олгох, гадаадын худалдаачдад төлөх өрийн гэрээг хураан авах, иргэдийн дунд гэзэг огтлох, завхрал засхаас эхлээд баяр ѐслол тэмдэглэн өнгөрүүлэх, тухайлаад цагаан сараар хэрхэн баярлах, богдын шарилд мөргөх, суварганы сүншигт хандивлах нь сайн дурын хэрэг болгох тухай гэх мэт хүрээнд оршин суух харъяат иргэдийн аж ахуй, шашин шүтэх, эс шүтэх зэрэг ѐс суртахууны асуудлыг шийдвэрлэхтэй холбогдох баримт. /1925 он/

1-1-135: 1925 оны 5-р сарын 25 нд /Агаарын тээвэр/ Улаан-Үдээс Улаанбаатар хотод “Ю13” гурван нисэх онгоц анх нисэн ирж манай улсад хүлээлгэн өгснөөр Монгол ардын цэргийн нисэхийн үйл ажиллагаа эхэлжээ. Өөрөөр хэлбэл нисэх онгоцны анги байгуулагдсан буюу одоогийн иргэний агаарын тээврийн эхлэлийн тухай баримт.

1-1-142: 1925 онд 5-р сарын 22 нд Засгийн газрын 18 дугаар хурлаар “уурын тэрэг”-ий дүрмийг баталсан нь замын хөдөлгөөний дүрмийг анхлан мөрдөж байсан тухай баримт.

1959 оны 5-р сарын 16 нд Сайд нарын Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотод жолоочийн сургууль анх байгууллагджээ.

 

“ТОО БҮРТГЭЛИЙН БАРИМТААС”

1926 оны байдлаар Улаанбаатар хотод гандан хүрээ, орд сүмийн орон сууц оролцохгүйгээр монголчууд суух хашаа 2368, оросын

харъяат нарын суух хашаа байшин 227, хятадын харъяат нарын 748, бусад улсын харъяат нарын 34 байсны дээр албан сангийн хашаатай бүгд 3402 орон хашаа, 3500 орчим гэр байсан тухай гэр, орон сууцны бүртгэлийн баримт.

1934 оны байдлаар Улаанбаатар хотын Гандан хүрээ, хойд хоѐр сүм, Амгаланбаатарын дацангийн хамт 52 орон дацан сүм дуган 122, жас, 103, бүх лам нар 6020 байв. Эдгээр лам нарын дотор мяндагтан 75, хутагт хувилгаад мөн ямбатан 16 байжээ. 1937 онд хотын хүрээ хийдэд 5317 лам нар сууж байсан. Тэдний дотор 18-45 насны цэргийн насны лам нар 3429, насанд хүрээгүй хүүхэд 807 байв.

 

 

 

“УЛААНБААТАР ХОТЫН ХҮНДЭТ ДЭВТЭР”

1958 оны 5-р сарын 21 нд Сайд нарын зөвлөлийн 142-р тогтоолоор аймаг, хотын хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хүндэт дэвтэр бий болгожээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын захиргааны хүндэт дэвтэрт гадаад дотоодын 30 гаруй хүндэт иргэдийг бүртгэсэн байдаг.

 

 

 

 

 

 

 

 

“НИЙСЛЭЛ ХОТЫН СҮЛДЭТ ТЭМДЭГ”

Мөн 1974 он оны 5 сарын 24 нд Сайд нарын Зөвлөлийн 191-р тогтоолоор Улаанбаатар хотын /эмблеим/ болох загварыг баталжээ. Улаанбаатар хотын сүлд нь Сүхбаатарын талбай дахь Сүхбаатарын хөшөө /суурийн оройг хагас цухайлгасан/ байна. Тус сүлдний голын дэвсгэр нь улаан, гадна талын хүрээ болон Сүхбаатарын хөшөө нь алтан шаргал өнгөтэй байна. Хүрээний дээд хэсэгт тойрсон алтан шаргал алхан хээ байна. сүлдний гадна хүрээний радиус 7 см, голын хүрээний радиус 5 см байна. Үсгийн босоо нь 5 см, өргөн нь 4 см байна.

 

 

 

 

 

“ХҮНДЭТ ТЭМДЭГ”

1974 оны 5-р сарын 18 нд Сайд нарын Зөвлөлийн 166-р тогтоолоор Улаанбаатар хотын захиргаанаас олгож байх, “Улаанбаатар хотын хүндэт тэмдэг” бий болгож загварыг баталсан гэх мэт аливаа улсын нийслэл хотод байх сүлд, дэвтэр, тэмдэг зэрэг хүндэтгэлийн зүйлсийг анх үүсгэсэн тухай баримт сэлт агуулагдаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН”

1976 оны 6-р сарын 12 нд БНМАУ-ыг тунхагласны 55 жилийн ойн баяраар ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнов манай эх оронд найрсаг айлчлах үеэрээ монголын ард түмэнд гэрлэх ёслолын ордонг бэлгэлсэн билээ. Тус ордонг барьж байгуулсан зөвлөлтийн барилгын II-р трестийн дарга В.В.Шоринков баяр хүргэн үг хэлж, гэрлэх ѐслолын ордоны түлхүүрийг Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга О.Цэнд /тухайн үеийн хотын дарга/-д гардууллаа. Монголын ард түмний аз жаргалт амьдралын нэгэн бэлэг тэмдэг болон сүндэрлэсэн энэ сайхан ордонд ариун гэр бүл болох ѐслолыг Сэлэнгэ аймгийн Баян тэжээлийн аж ахуй тракторч Л.Жаргалсайхан, Д.Тунгалаг нарын залуу хосууд БНМАУ-ын иргэний гэр бүлийн баталгаа хүлээн авсны дараа нам засгийн удирдлагууд баяр хүргэж, МАХН-ын Төв Хорооны I-р нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал хосуудад сургаал хайрлаж, аз жаргалыг ерөөж бэлэг гардуулжээ.

 

 

 

“Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙН ТУХАЙ”

Оросын эрдэмтэн А. Позднеев 1892 онд Их хүрээгээр дайрч явсан замын тэмдэглэлдээ “Богд гэгээний ордноос урагш хүрээний төвд өргөн талбай байжээ. Тэр талбайг тойрон аймгуудад сүм, дуган, лам нарын хашаа байрласан байна” гэжээ. Дээр өгүүлсэнчлэн хувьсгалын өмнө “Их чөлөө”, “Зарлах зам” гэх мэтээр нэрлэгдэж байсан бөгөөд энэ тайлбайн хойд зах нь Богдын Шар ордон, баруун зүүн тал нь ноѐд, лам нарын хашаа, өмнө зах нь Чойжин ламын сүмээр хязгаарлагдаг байжээ. Улмаар 1911 оны 12-р сарын 16 нд Монголын тусгаар тогтнолыг сэргээснийг зарлаж Богдыг Монголын эзэн хаанаар өргөмжлөн ширээнд суулгах төрийн ѐслол их чөлөөнд болж, Их хүрээг“Нийслэл хүрээ” гэж нэрлэхээр тогтсон байна. 
Мөн 1921 оны 7-р сарын 8 нд Монгол ардын журамт цэрэг Зөвлөлтийн улаан цэргийн ангиуд ирж хүрээг чөлөөлөхийн хамт 7-р сарын 11 нд Их чөлөөнд модон индэр босгож хөдөлмөрчдийн өргөн цуглаан болж Д.Сүхбаатарын хувьсгалын ялалт, түүний утга учир гадаадын түрэмгийлэгчийг хөөн цэвэрлэсэн тухай яруу сайхан илтгэл хийсэн тэр үеэс эхлэн “Их чөлөөг”-г “Индэрийн талбай” хэмээн нэрлэх болж хожим нь “Сүхбаатарын талбай” хэмээн нэрлэжээ. Улмаар 1945 онд Сайд нарын Зөвлөл, Намын төв хорооны хуралдааны 31/27-р тогтоолоор Улаанбаатар хотын төв хэсгийн зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 1946 оны 6-р сарын 15 нд Сүхбаатарын талбайг шинэчлэн байгуулах ажлыг нийслэлийн хөдөлмөрчдийн өргөн субботникоор эхлэж төв талбайг цардаж түүний дунд Их жанжин Сүхбаатарын хөшөөг босгосон бөгөөд хөшөөний суурийн чулууг Х.Чойбалсан тавьжээ.

 

“ГУДАМЖ ЗАМ ТАЛБАЙН АНХНЫ НЭРШИЛ”

ХХ зууны эхээр нийслэл нь Гандан, Зүүн хүрээ, Баруун хүрээ, баруун, зүүн Дамнуурчин, Харчуулын хороо, Наймаа хот, Консулын дэнж зэрэг үндсэн хэсэгт хуваагдаж том, жижиг 100 гаруй сүм дуган, гадаад дотоодын 360 гаруй гар урлалын газар, 600 шахам пүүс, дэлгүүр, 10 орчим зах зээл, хэдэн арван томоохон гудамжтай байжээ.

Түүхийн тодорхой үе шатанд зарим гудамж, чөлөө нь нэрд гардаг. Тухайлаад ХХ зууны эхээр Хятадын өргөн чөлөө, баруун Дамнуурчын 9 гудамж, Худалдааны гудамж, 1925-1940 оны үед Усны гудамж, өнөө үед Энх тайвны өргөн чөлөө гэх мэт гудамж бий. Хувьсгалын өмнөх хүрээний гудамжууд нь тэнд оршин байгаа сүм дуган, лам ноѐд, пүүс дэлгүүрийн нэрээр нэрлэгдсэн муруй тахир, давчуу нарийн байжээ.

Харин 1923 оны 4-р сард Засгийн газраар шийдвэрээр хүрээний зээлийн 10 хэсэг их хогийг нийтийн хүчээр цэвэрлүүлснээс гадна 1924 онд хотын түр захиргаанаас хашаа, хаалтыг бүртгэн нэр, дугаар тогтоон, гудамж чөлөөг журамлах ажил эхэлжээ. Улмаар 1930-иад оноос хотын хөдөлгөөн ихтэй гудамж, чөлөөг засаж янзлах, мод тарих ажил эхлэсэн бана. Мөн 1938-1939 онд төв гудамжийг цардаж, Сайд нарын Зөвлөлийн 32-р тогтоолоор нийслэл хотын төв хэсгийн 113 гудамжны нэрийг шинэчлэн тогтоожээ.

 

 

УЛААНБААТАР ХОТОД АВТОБУС, ТАКСИ, ОНГОЦНЫ 
ҮЙЛЧИЛГЭЭ ХЭРХЭН ЭХЭЛЖ БАЙСАН ТАЛААР СОНИРХУУЛЪЯ

“Автобусны анхны өртөө Улаанбаатар-Амгаланбаатар”

 

1929 оны хоёрдугаар сарын 31-нд Монголтрансын ерөнхий хороо байгуулагджээ. Улаанбаатар, Амгаланбаатар хотын хооронд автобус явуулахаар болж, автобусны хоёр буудал байгуулж өдөрт таван удаа нийтийн тээврийн үйлчилгээ явуулахаар болсон байна. Улмаар 1931 оны арван нэгдүгээр сард Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хот дотор автобус явах дүрэм батлаж, явах зам, цагийн график, зорчигчдоос хураах хөлсний хэмжээг тогтоосон байна. 1933 оноос Их дэлгүүрээс Амгалан, Гандангаас Зүүн дэнжийн нисэх онгоцны буудал хүртэл хоёр чиглэлийг тогтмол явуулах болжээ. Мөн тус онд өртөө буудлын харьяанд Улаанбаатар хотын автобусны гражийг 14 автобустайгаар байгуулсан аж. 1936 оноос 14 автобусны хоёрыг нь Улаанбаатар, Улаан-үдийн замд, арван хоёрыг нь Улаанбаатар хотод явуулж, 1937 онд 98.3 мянган зорчигч тээвэрлэж, 14.0 сая км гүйцэтгэж байсан бол 1940 онд 872 мянган зорчигч тээвэрлэж, 215 сая км-ийн үүрэг гүйцэтгэх болсон байна. 1969 оны тавдугаар сард Сайд нарын зөвлөлийн хурлаар такси баазад чиглэлийн ба дуудлагын, ачааны таксын байнгын үйлчилгээг бий болгожээ. 1959 оны үед такси бааз 12 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, ГАЗ-67, москавич 401, М-1 баржав маркын машинууд ажиллаж үйлчил­гээний төрөл нь цөөн, үйлчлэх цагийн тоо хоногт гурван цаг байв.

1959 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Сайд нарын зөвлөлийн 332 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автобус, такси, моторын баазыг автобусны бааз, такси бааз болгон салгаж аж ахуйн тоо­цооны үндсэн дээр ажиллуулахаар тогтоожээ.

 

 

 

 

 

“ТӨМӨР ЗАМ” ДАРЬГАНГА-ЫН ХОРОО НЭРТЭЙ БАЙВ

Нийслэл хүрээний Дарьгангын хороонд Дарьганга нутгийн Маа бээс ноён гурван гэр барьж суурьшсан цагаас хойш айл өрх нэмэгдэн Дарьгангын хороо хэмээгдэх болж. Тус хороо нь одоогийн Төмөр замын төв буудлын орчны газрыг хамарч байжээ. Оршин суугчид нь морь, тэмээний наймаачин, гуталчин, малгайчин зэрэг хувийн жижиг гар урчуудаар бүрдсэн байсан аж. 
1949 оноос тус хорооны айл өрхүүд нүүн баруун, зүүн Нарангийн орчимд суурьшсан байна. Улмаар хуучин Дарьгангын хорооны нутаг дэвсгэрт 1948-1949 онд ган зам тавигдан орчин цагийн төмөр замын шинэ хот сүндэрлэн байгуулагджээ.

 

 

 

 

“АНХНЫ ОНГОЦ”

1925 оны тавдугаар сарын 25-нд Лапин даргатай нисэгчид Улаан-Үдээс Улаан­баатар хотод “Ю-13” нисэх онгоцоор анх нисэн ирж тэрхүү онгоцоо манай улсад хүлээлгэн өгч байжээ. 1963 оны хоёрдугаар сард Москва-Улаанбаатарын нисэх онгоцны шууд аялал нээсэн нь хоёр орны агаарын тээврийн харилцаанд шинэчлэл болжээ.

Хоёр орны хооронд нисч байгаа ИЛ-18, АН-12, ТУ-124, ТУ134, ТУ-154, АН-24 зэрэг орчин үеийн олон хүний суудалтай хүнд даацын онгоцыг өдөр, шөнө, цаг агаарын хүнд нөхцөлд хүлээн авдаг болсон байна. ЗХУ өөрийн хүч хөрөнгөөр барьж байгуулсан Улаанбаатар хотын Байн-Хандын нисэх онгоцны буудал, мөн ИЛ-14 гэдэг таван нисэх онгоц бүгд 20 сая гаруй рублийн үнэ бүхий эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр манай улсад шилжүүлсэн байна.

Үнэлэх
(1 санал)

Мэдээг нийтэлсэн

гүйцэтгэл үйл ажиллагааны хэлтэс

Холбоо барих: 70100192

Цахим хаяг: archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (+976) 7510 5000,
Гар утасны дугаар: 7510 5000
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Түнш байгууллагууд