Дотоод яамнаас Улиастай хотын нэрийг “Жавхлант” хэмээн халсан учир дагаж шийтгүүлэхээр зарлан тушаасан бичиг

Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооноос Улиастай хот дахь намын арван дөрөвдүгээр үүрээс тус хотыг “Жавхлантбаатар хот” хэмээн нэрийдэхээр тогтсон учир Улиастай хотын нэрийг “Жавхлант” хот хэмээн нэрийдэх болох  тул Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага хурлын тэргүүлэгчид засгийн газраа гадаадын зэрэг долоон явдлын яам бүх Цэргийн ба Эдийн засгийн зөвлөл, Судар бичгийн хүрээлэн, Дотоодыг хамгаалах газраа Монгол Ардын Хувьсгалт нам ба Залуучууд, Үйлдвэрчин эвлэлийн ерөнхий хороод Алтанбулаг, Жаргалант, Жавхлант хотын сайд, жанжид, төлөөний түшмэл, Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газраа, Ардын эрүүлийг хамгаалах газраа, Халх, Дөрвөд, Алтай, Урианхайн долоон аймгийн яам, чуулганы дарга, Дарьганга, Хөвсгөл далай, Бүрэн хан уулын хошуудын тамгын газраа, Улаанбаатар хотын захиргааны Хэргийг эрхлэх газраа дөрвөн замын өртөөдийн есөн захирал, түшмэдэд хуваан өргөн явуулан тушаагаад хүрсээр тус тус байцаан хянан үзэж өөр өөрийн харьяат газруудад зарлан тушаах зэргээр хурлын тогтоолын ёсоор журамлан дагаж шийтгүүлсүгэй хэмээмүй хэмээн өргөжээ. Үүний тул илгээв. татаж авах

Үнэлэх
(3 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

Лавлагаа үйлчилгээний хэлтэс

Холбоо барих: 11-327054

Цахим хаяг: archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Шинэ мэдээ

Түнш байгууллагууд