“Ханын сонины заавар” Монгол Улсын арван долоодугаар он нэг сарын зургаан. Улаанбаатар хот дахь Намын хорооноос хэвлэн гаргав

Монгол улс юуны урьд хэвлэлийн тус чанарыг олон ардад мөрдүүлж элдэв боловсролын явдалд танилцуулахын тухай төв газраас сонин сэтгүүлийг хэвлэж нийтэлсээр бүхий бодлого зорилго зэргийг үүний урьд нийтлэн зарласаар болох учраа давхарлан өгүүлэхгүйгээс гадна тус хотын намын хороо болбоос харьяат хотын олон үүрийн хэргийг удирдан жолоодох чухал үүргийг хүлээн болохуй нь хэрэг бүрд шинжлэн хянаж удирдлага жолоодлогоо чанартайгаар явуулахыг бодолхийлж бүхийн дотор олон үүрт ханын сонин гаргах буюу номын сан байгуулах явдлыг зааж ухуулсаар эдүгээ харьяат үүрүүд эл зүйлүүдийг үүсгэн оролдож бүхий боловч чухам чанартай явуулж чадаагүй бөгөөд ханын сонин хэмээгч ямар хэрэгтэй буй хэмээвээс алив зүйлд сонин бичгийг чухал болгон үзэх бөгөөд ялангуяа олны саналыг нэгтгэх хичээл идэвх оролдлогыг сайжруулан нэмэгдүүлэхэд онц тустай хэрэг болох болой. Иймд гишүүд нь бүгдээр эрхбиш өөрийн сонинд сонирхолтой зүйлийг бичих үүргийг гишүүд болсон зорилгод холбогдсон учраа энэхүү сонинг эрхлэгч нараас бичүүлэхийг эрхлэх ба гишүүд нь бичихийг оролдвоос зохимуй. Ийм болбоос гишүүд бичиг зохиох, үг найруулах зэргээр боловсрох явдалд тус нөхвөр болох нэгэн зүйлийн чухал сургууль болох учир иймийн тул эл сонинд бичих зүйлүүдийг эрмэлзэн хүссэнийг жагсаасан заавар болой.1
1.НАГ., Х-1, Д-1, ХН-574

Үнэлэх
(0 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

Лавлагаа үйлчилгээний хэлтэс

Холбоо барих: 11-327054

Цахим хаяг: archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Шинэ мэдээ

Түнш байгууллагууд