Архивын баримт, хадгалалт хамгаалалтын товч танилцуулга

     Нийслэлийн архив нь хөмрөг үүсгэгч нийслэлийн нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага, өмчийн оролцоотой болон өмчит үйлдвэрийн газар зэрэг 312 хөмрөг, 19 хувийн хөмрөгийн баримтыг 610,16м2 талбай бүхий 4 байрны 13 хадгаламжийн санд цаасан суурьт, гэрэл зураг, кино, дүрс бичлэг, дуу авиа, цахим баримт зэрэг нийт    10 нэр төрлийн 541 байгууллагын нийт 312 хөмрөгийн 1639-2016 оны 162.022 хадгаламжийн нэгж, ийг хадгалж, хамгаалж ашиглуулж байна. Хөмрөг үүсгэгч байгууллагыг зэрэглэлээр нь авч үзвэл:

  • 1 дүгээр зэрэглэлийн хөмрөг үүсгэгч 60,
  • 2 дугаар зэрэглэлийн хөмрөг үүсгэгч 71,
  • 3 дугаар зэрэглэлийн хөмрөг үүсгэгч 143,
  • 4 дүгээр  зэрэглэлийн хөмрөг үүсгэгч 31,
  • 5 дугаар зэрэглэлийн хөмрөг үүсгэгч 7 байна.

Мөн нийслэл, Улаанбаатар хотын дарга, удирдах ажилтнаар олон жил ажилласан удирдлагууд, салбарын ахмад болон гавьяат ажилтнуудын ажил, амьдралын түүхэнд холбогдох хувийн гаралтай 19 хөмрөгийн 20 данс, бүртгэлийн 794 хадгаламжийн нэгжийг хүлээн авч сан хөмрөгөө баяжуулаад байна.

Нийслэлийн архив нь жилд дунджаар 30-45 байгууллага, хувь хүний 15.000-25.000 мянга орчим баримтаар сан хөмрөгөө нөхөн баяжуулдаг.  

Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөлийг хангах, зориулалтын  байртай болгох ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2004-2008, 2008-2012, 2012-2016, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тухай бүр тусгаж ирсэн бөгөөд нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5.15-д  “Төрийн архивын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг хангасан архивын байрыг барих” ажил төлөвлөгдөж, бэлтгэл ажлыг хангаад байна.

2016 оноос эхлэн архивын баримтын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд төрийн архивуудаас хамгийн түрүүнд хадгаламжийн нэгжийг бар коджуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Төрийн архивын баримтад жилд дунджаар 3.000-5.000 хадгаламжийн нэгжид дахин боловсруулалт, 500-600 хуудас баримтад сэлбэн засах ажлыг хийж гүйцэтгэж баримтын насжилтыг уртасгахад анхаарч ажиллаж байна. 

 Цаасан суурьт эх баримтын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ашиглалтаас чөлөөлөх, мэдээлэл, лавлагааг хурдан, шуурхай олгох ажлын хүрээнд   “Цахим архив” төслийг хэрэгжүүлэхээр 5 систем /Албан хэрэг хөтлөлтийн систем, Байгууллагын архивын систем, Төрийн архивын систем, Архивын хөрвүүлэлтийн систем, Онлайн лавлагааны систем/-ийг  2013 оноос хэрэгжүүлэн төрийн архив болон хөмрөг үүсгэгч байгууллагуудын архивын баримтыг цахим тоон системд шилжүүлэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж байна.  Энэ ажлын үр дүнд төрийн архивт хадгалагдаж буй захирамжлалын баримтын 97 хувь буюу нийт баримтын 16 хувийг, хөмрөг үүсгэгч байгууллагын захирамжлалын баримтын 95.6 хувийг цахимжуулаад байна. Архивын баримтыг цахимжуулсаны үр дүнд  байгууллага, иргэдийн лавлагааны захиалгыг онлайнаар авч,  3-5 минутад  шийдвэрлэх боломжтой болсноор бидний үйлчилгээний хурд дэлхийн жишигт хүрээд байна. 

Лавлагаа, үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, 7 буудлын Оргил зэрэг 4 салбар,   Баганхангай, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн “Нэг цэг”-ийн үйлчилгээ зэрэг олон цэгээс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх болсон нь иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг ойртуулж, төвлөрлийг сааруулах шинэлэг, үр дүнтэй ажил болсон. 

Бид мэдээлэл технологийн өндөр хөгжилтэй хөл нийлүүлэн Төрийн архивын баримтаас цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлж, цахим баримтын үзэсгэлэн олон нийтэд толилуулж байгаа нь орон зай, цаг хугацааг үл харгалзан хэн ч, хаанаас ч үзэх, танилцах, судлах боломж нөхцөлийг ханган  ажиллаж байна.

“Цахим ном”-д нийслэлийн байгууллагуудыг үүсгэн байгуулсан, өөрчлөн шинэчилсэн, татан буулгасан, хувьчилсан зэрэг шийдвэрүүдийг оруулан, архивын эрдэм шинжилгээ, арга зүйн сангийн лавлахуудыг оруулж, олон нийтэд сурталчилан таниулах, ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Улаанбаатар хот, салбарын тэмдэглэлт ойг угтаж их, дээд сургуулиудын оюутны болон олон улсын  эрдэмтдийн “Эрдэм шинжилгээний бага хурал”-уудыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн нь нийслэл, Улаанбаатар хотын түүхийг сурталчилан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй явдал юм.

Үнэлэх
(4 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

Лавлагаа үйлчилгээний хэлтэс

Холбоо барих: 11-327054

Цахим хаяг: archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Шинэ мэдээ

Түнш байгууллагууд