Үйл ажиллагааны явцад үүссэн баримтыг зааврын дагуу хэрэг бүрдүүлэх тухай Онцлох мэдээ

Байгууллагуудад 2017 оны үйл ажиллагааны явцад үүссэн баримтыг бүрдүүлэхдээ  ноорог цаасан дээр үйлдсэн нийтлэг алдаа гарч байгаа нь холбогдох зааврыг зөрчсөн үйлдэл болж байна.

 Иймд Архивын Ерөнхий газрын даргын 2007 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар” /БААҮЗ/-ын 3.3.2 дахь заалтын дагуу хэрэг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Байнга хадгалах, түр хадгалах  баримтыг тус тусад нь ангилан төрөлжүүлэх
  2. Хадгаламжийн нэгжид зөвхөн нэг оны баримт оруулах
  3. Хадгаламжийн нэгжид албан ёсны бүрэн бүрдэл бүхий зөвхөн нэг хувь эх баримтыг оруулах /хуулбар хувь, гар ноорог зэргийг ялгах/ гэснийг анхаарч ажиллана уу.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем /edoc.ub.gov.mn/-д бүртгэгдсэн, ирсэн, явуулсан бичгийн бүртгэлийг хэвлэн хэрэг бүрдүүлнэ.

Жич: Шаардлагатай тохиолдолд албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем /edoc.ub.gov.mn /-д бүртгэгдсэн ирсэн бичгээр хэрэг бүрдүүлэхдээ ноорог дээр хэвлэн удирдлагын заалт хийгдсэн бол цэвэр цаасан дээр хэвлэн, хяналтын картын хамт хадгаламжийн нэгж үүсгэнэ.

Үнэлэх
(1 санал)

Мэдээг нийтэлсэн

Мэргэжлийн удирдлагын хэлтэс

Холбоо барих: 11-315066

Цахим хаяг: archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Шинэ мэдээ

Түнш байгууллагууд