Бодлогын хэрэгжилт

19 II сар 2014
1048 үзсэн

Бодлогын хэрэгжилт

Орон нутагт архивын салбарын үйл ажиллагааг бэхжүүлэх, хууль тогтоомжийг мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн удирдлагын шийдвэрүүдийг гаргуулж,  зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байдаг.

 

 

Захирамж, шийдвэрийн нэр, дугаар

Зорилго, үр дүн

2008 он

НЗД-ын 2008 оны 255 дугаар захирамж.

“Архивын нөхөн бүрдүүлэлтийн ажлын талаар  авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”

Нөхөн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд байгууллагуудын архивын баримтад эрдэм шинжилгээ техник боловсруулалт хийж гүйцэтгэх  харилцааг зохицуулж, журамласан байна.

НЗД-ын 2008 оны 477 дугаар захирамж

“Хөрөнгө гаргах тухай”

Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж, цаасан баримтыг цахимжуулах хүрээнд архивын материаллаг баазыг сайжруулсан.

2009 он

НЗД-ын 2009 оны 257, 332, 578 дугаар захирамж.

“Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалт улсын үзлэгийг зохион байгуулах”, “Үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний тухай”

2009 оны улсын үзлэгийг нийслэлийн 141 байгууллагад амжилттай зохион байгуулж, “Хангалтгүй” дүгнэгдсэн байгууллагуудад хариуцлага тооцсоны зэрэгцээ  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж  ажиллав.

НЗД-ын 2009 оны 676 дугаар захирамж.

“Загвар архив, албан хэрэг хөтлөлттэй байгууллага шалгаруулах тухай”

Улсын үзлэгээр амжилттай дүн үзүүлж, тэргүүлсэн байгууллагуудыг 7 номинацаар шалгаруулан “Батламжилж” 2,1 сая төгрөгийн шагнал урамшуулал олгох ажлыг зохион байгуулсан ба үйл ажиллагааг нь сурталчилж алдаршуулсан.

2010 он

НЗД-ын 2010 оны 565 дугаар захирамж.

“Хөтөлбөр төсөл батлах тухай”

“Төрийн архивын зориулалтын байртай болох” зорилтын хүрээнд зураг төсвийг хийлгэх хөрөнгийг батлуулж, байртай болох үндсийг тавьсан.

НЗД-ын 2010 оны 196 дугаар захирамж.

“Архивын гэрчилгээ олгох журам батлах тухай”

Архивын үйл ажиллагаа нь тогтмолжсон, улсын үзлэг, хяналт шалгалтаар “А”, “Б” дүгнэгдсэн байгууллагуудын “Архив”-ыг батламжилж “Гэрчилгээ” олгох, гэрчилгээжүүлэх ажлыг журамласан.

НЗД-ын 2010 оны 833 дугаар захирамж.

“Индекс тогтоох тухай”

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж бүх шатны засаг захиргааны байгууллагуудын хэвлэмэл хуудсанд ашиглагдах индексийг тогтоож мөрдүүлэв. Хэвлэмэл хуудасны ашиглалт, зарцуулалтад тавих хяналт сайжирсан.

2011 он

НЗД-ын 2011 оны 311 дүгээр захирамж.

“Үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай”

ЗГ-ын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд НЗД-ын 1 дүгээр орлогчоор ахлуулсан “Ажлын хэсэг” байгуулж, дэд хөтөлбөр боловсруулж, ажлыг эрчимжүүлсэн.

НЗД-ын 2011 оны 250  дугаар захирамж.

“Архивын баримтад нэгдсэн тооллого явуулах тухай”

Байгууллагуудын архивт хадгалагдаж байгаа  архивын баримтын тоо хэмжээг гаргах, хадгалалт хамгаалалтын нөхцөл  байдлыг тогтоох, улмаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор нийслэлийн 993 байгууллагад иж бүрэн тооллого явуулах ажлыг амжилттай зохион байгуулав.

НЗД-ын 2011 оны 668  дугаар захирамж.

“Захирамжлалын баримтад кодификаци хийх тухай”

ННЭЗ-ийн 2011 оны зорилтод тусгасны дагуу “Нийслэл, дүүрэг, нутгийн захиргааны байгууллагуудын нийтлэг хэм хэмжээ тогтоосон тушаал, шийдвэрүүдэд кодификаци хийх” ажлыг эхлүүлсэн.

НЗД-ын 2011 оны 804 дүгээр захирамж.

“Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх тухай”

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд НЗДТГ, дүүргүүдийн ЗДТГ-ын  үйл ажиллагааны явцад үүссэн захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх ажлыг зохион байгуулж, удирдамж, зөвлөмжийг баталж мөрдүүлсэн ба захирамжийн хэрэгжилт 100% биелсэн.

НЗД-ын 2011 оны 849 дүгээр захирамж.

“Хадгалалт хамгаалалтын нөхцлийг сайжруулах тухай”

Хадгаламжийн 1 дүгээр санг 48 ширхэг нягтруулсан шүүгээгээр иж бүрэн хангаж, хадгалалтын нөхцлийг сайжруулсан ба “Загвар хадгаламжийн сан”-г 1-ээр нэмэгдүүлсэн.

НЗД-ын 2011 оны 926 дугаар захирамж.

“Төрийн архивын үйл ажиллагааг бэхжүүлэх тухай

Архивын баримтын нэгдсэн тооллогын мөрөөр  НЗД-ын зөвлөлийн хурлаас  “Байгууллагын архивын нөхөн бүрдүүлэлтийн чанарыг дээшлүүлэх, хадгалалт хамгаалалтын нөхцлийг сайжруулах”-ыг нийслэлийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон.

2012 он

НЗД-ын 2012 оны А/34 дүгээр захирамж.

“Газар эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох тухай”

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд нийслэлийн Архивын байрны зориулалтаар 0,5 га газар олгох шийдвэр гарч, төрийн архивын зориулалтын нэгдсэн байртай болох  нөхцөл бүрдсэн.

НЗД-ын 2012 оны А/41 дүгээр захирамж.

Хөрөнгө гаргах тухай

Нийслэлийн түүхтэй холбогдох баримтыг хувь хүн, байгууллагуудаас нөхөн бүрдүүлж авах ажлыг зохион байгуулж, нийслэлийн түүхэнд холбогдох архивын баримтуудаар үзэсгэлэн гаргаж, архивын баримтыг сурталчилж ажиллав.

2013 он

НЗД-ын 2013 оны А/451 дүгээр захирамж.

“Дүүргийн архивын үлгэрчилсэн дүрэм батлах тухай”

Дүүргийн ЗДТГ-ын  дэргэд “Дүүргийн архив” байгуулж, дүрмийг баталж мөрдүүлэв.

Мөн НЗД-ын 2013 оны А/03 дугаар захирамжаар төвийн 6 дүүрэгт 4, холын 3 дүүрэгт 2 архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны орон тоог шийдвэрлүүлж, дүүргийн архивтай болох асуудлыг эрх зүйн хүрээнд зохион байгуулсан.

НЗД-ын 2013 оны А/452 дугаар захирамж.

“Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх тухай”

НЗД-ын 2011 оны А/804-р захирамжийн мөрөөр Нийслэлийн засаг захиргааны бүх шатны байгууллагуудын архивт хадгалагдаж байгаа “Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх” ажлыг зохион байгуулж, цахим архив байгуулах  үндсэн нөхцлийг хангах зорилготой.

НЗД-ын 2013 оныА/486 дугаар захирамж.

“Хөрөнгө гаргах тухай”

Нийслэлд архивын салбар үүсч хөгжсөний 55 жилийн ойг тохиолдуулж, төрийн архивын үйл ажиллагаа, баримт мэдээллийг судлах, сурталчлах хүрээнд зохих хөрөнгө төсвийг шийдвэрлэж олгосон.

НЗД-ын 2013 оны А/564 дугаар  захирамж.

“Нийслэлийн цахим архив батлах тухай”

Байгууллага, төрийн архивын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг автоматжуулах замаар онлайн гарцтай мэдээллийн сангууд байгуулж,  баримтын хадгалалт хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах,  ашиглалтын нөөц хөмрөг байгуулах үндсэн зорилготой юм.

НЗД-ын 2013 оны А/629 дүгээр захирамж.

“Нийслэлийн архивын бүтэц орон тоо, дүрмийг шинэчлэн батлах тухай”

Төрийн архивын үйл ажиллагааг бэхжүүлж 4 хэлтэс, 28 хүртэл орон тоог шийдвэрлэж, газрын дүрмийг шинэчлэн батлуулсан.



Нийслэлийн Архивын газрын даргын тушаалаар салбарт чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг батлан мөрдүүлж байна.

Тушаал, шийдвэрийн нэр, дугаар.

Зорилго, үр дүн

2008 он

Газрын даргын 2008 оны 07 дугаар тушаал.

“Нийслэлийн архивын сан хөмрөгөөс баримт ашиглуулах журам”

Төрийн архивын сан хөмрөгийн баримтыг байгууллага, иргэдэд ашиглуулахтай холбогдсон асуудлыг журамлаж, үйлчилгээний үнэ тарифыг баталж мөрдүүлсэн ба 2012 оны А/18 дугаар тушаалаар журмыг шинэчилсэн.

2010 он

Газрын даргын 2010 оны 64 дүгээр тушаал.

“Индекс тогтоох тухай”

НЗД-ын захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд байгууллагуудын хэвлэмэл хуудсанд хэрэглэгдэх индексийг баталж мөрдүүлсэн. Индексийг 2013 онд шинэчлэн мөрдүүлсэн байдаг.

Газрын даргын 2010 оны 36 дугаар тушаал.

“Архив, албан хэрэг хөтлөлтийн тоон тайлан, баримтын мэдээ гаргах журам батлах тухай”

Байгууллагын архивын нөхөн бүрдүүлэлтийн ажлын чанар, зохион байгуулалтыг сайжруулах, архивын баримтын харилцан хамаарлыг тогтоох, нийслэлийн хэмжээнд архивын баримтын нэгдсэн статистик дүн мэдээг гаргах зорилгоор энэхүү журмыг баталж мөрдүүлсэн.

Газрын даргын 2010 оны 47 дугаар тушаал.

“Эрдэм шинжилгээ-мэдээлэл  арга зүйн зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай”

Төрийн архивын хууль тогтоомжийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулагдан гарч байгаа дүрэм, журам, заавар, арга зүйн баримт бичиг, бусад холбогдох баримт баримт бичгийг хянан хэлэлцэж зөвлөмж өгөх, зөвшөөрөл олгох үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллаж байна.

Газрын даргын 2010 оны 45 дугаар тушаал.

“Архивт нууц баримт хүлээн авах, хадгалж хамгаалах тоо бүртгэл хөтлөх, ашиглуулах ажлын журам батлах тухай”

Нийслэлийн архивт нууц баримтыг хүлээн авах, хадгалж хамгаалах тоо бүртгэл хөтлөх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулж, баталж мөрдүүлсэн байдаг.

2011 он

Газрын даргын 2011 оны А/15 дугаар тушаал

“Архивчдын сургалт үйлдвэрлэлийн төвийн дүрэм батлах тухай”

Нийслэлийн сан хөмрөг үүсгэгч байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлан таниулж, онолын болон дадлагын орчинд сургалт, арга зүйн ажил явуулах зорилгоор төрийн архивыг түшиглэн энэхүү сургалтын төвийг зохион байгуулсан ба салбарын ажилтнуудад нээлттэй, тогтмол ажиллаж байна.

Үнэлэх
(1 санал)

Мэдээг нийтэлсэн

Нийслэлийн Архивын газар

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Архивын газар

Цахим хаяг: www.archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Түнш байгууллагууд