Төрийн үйлчилгээний албан тушаалд ажилтан сонгон шалгаруулах зар мэдээ

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

             - Архивын чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай, чадварлаг албан хаагчдаар нөөц бүрдүүлж, сул ажлын байр гарсан тохиолдолд нөөцөөс уг орон тоог нөхнө.

Хоёр. Шалгалтын бүртгэл, хугацаа

            -Нийслэлийн засаг захиргааны 3 дугаар байр  буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын баруун талын хаалга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 5 давхарт 1-01 тоот өрөөнд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  9.00-17.00 цагийн хооронд бүртгэж, бичгийн шалгалт болон ярилцлага авна.

Гурав. Зарлагдаж буй ажлын байранд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэдийг бүртгэнэ.

Албан тушаал

Ангилал

зэрэглэл

Хариуцах асуудал

Тухайн албан тушаалыг эрхлэхэд тавигдах шаардлага

боловсрол

мэргэжил

мэргэшил

туршлага

ур чадвар

1

Архивч-операторч

ТҮ-6

Хадгаламжийн сан дахь архивын баримтад заавар, журмын дагуу нягтлан шалгалт, дахин боловсруулалт хийх, данс бүртгэл шинэчлэх, архивын баримтыг цахимжуулах

Дээд

Түүхч, архивч, эрх зүйч

 

Архив, албан хэрэг хөтлөлт, компьютерийн ийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх

 

Төрийн болон хувийн хэвшилд  ажилласан байх

- Багаар ажиллах, монгол хэл бичгийн дүрэм, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний програм бүрэн эзэмшсэн

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

  •    Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  •     Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  •     Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  •     Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  •     Нийгмийн даатгалын дэвтэр, эх хувийн хамт: 

Дөрөв. Шалгаруулалт явуулах дараалал

            1.Ярилцлага / Ярилцлагад тэнцсэн тохиолдолд ур чадварын түвшин тогтоох шалгалт өгнө./

  1. Ур чадварын түвшин тогтоох шалгалт  /эхний шалгалтад тэнцсэн тохиолдолд дараагийн шалгалтад орно/
  •   Архив, албан хэрэг хөтлөлтийн түвшин тогтоох шалгалт
  •   Компьютерийн түвшин тогтоох шалгалт
  •   IQ-гийн түвшин тогтоох шалгалт 
Үнэлэх
(0 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

Захиргааны алба

Холбоо барих: 11-323624

Цахим хаяг: archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Шинэ мэдээ

Түнш байгууллагууд