Сахилгын шийтгэл

Д/дДугаарОгнооТэргүүТовч утгаЦахим хувь
1 Б/15 2017.02.13 Л.Эрдэмсоёлд сахилгын шийтгэл ноогдуулах тухай Мэргэжлийн удирдлагын хэлтсийн Бичиг хэргийн операторч Лайхан овогтой Эрдэмсоёл нь ажлын цагийн тогтмол хоцрогдолтой, энэ талаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, алдаа дутагдлаа засаагүй, нийслэлээс зохион байгуулсан нийтийг хамарсан ажилд оролцоогүй зэрэг зөрчил давтан гаргасаар байгаа тул сануулах сахилгын шийтгэл ноогдуулсугай Үзэх
2 Б/35 2017.04.10 Б.Бат-Эрдэнэд сахилгын шийтгэл ногдуулах тухай Иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлээгүй, Нийслэлийн Архивын газрын Лавлагаа үйлчилгээний хэлтсийн Лавлагааны хяналт хариуцсан мэргэжилтэн Балжинням овогтой Бат-Эрдэнэ нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, шийдвэрлэлтийн мэргэжлийн алдаа гаргасан нь байгууллагын дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул сахилгын "Сануулах" шийтгэл ногдуулсугай Үзэх
3 Б/40 2017.04.25 Д.Туяацэцэгт сахилгын шийтгэл ногдуулах тухай Захиргааны албаны Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Дамба овогтой Туяацэцэг нь архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчиж, албан бичиг дээр харилцагч байгууллагын нэр буруу илгээж мэргэжлийн алдаа гаргасан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай Үзэх
4 Б/41 2017.04.25 Ц.Наранчимэгт сахилгын шийтгэл ногдуулах тухай Мэргэжлийн удирдлагын хэлтсийн бичиг хэргийн операторч Цогтхүү овогтой Наранчимэг нь үйлчлүүлэгч байгууллагад чирэгдэл учруулж, мэргэжлийн алдаа гаргасан тул албан тушаалын үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай Үзэх
5 Б/42 2017.05.02 О.Наранбаярт сахилгын шийтгэл ногдуулах тухай Нийслэлийн Архивын газрын Хүний нөөцийн мэргэжилтэн Очирсүх овогтой Наранбаяр нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын ярилцлагын шалгалтын дүнгийн нийлбэр оноог буруу гаргаж, энэ талаар холбогдох иргэнд тайлбар хийгээгүй зөрчил гаргасан тул сахилгын сануулах шийтгэл ногдуулсугай. Үзэх
6 Б/43 2017.05.03 Т.Хүрэлжавт сахилгын шийтгэл ногдуулах тухай Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Тайсаа овогтой Хүрэлжав нь албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системийн хяналтыг сайжруулах, хариутай бичгийн шийдвэрлэлтийн мэдээ, тайланг хугацаанд нь үнэн зөв, чанартай гаргах үүргийг удаа дараа биелүүлээгүй, улмаар үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байгаа тул сахилгын сануулах шийтгэл ногдуулсугай Үзэх
7 Б/62 2017.05.30 П.Амарцэнгэлд сахилгын шийтгэл ногдуулах тухай Нийслэлийн Архивын газрын Лавлагаа үйлчилгээний хэлтсийн Лавлагаа мэдээллийн архивч операторч Петрнов овогтой Амарцэнгэл нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлээгүй, мэргэжлийн алдаа гаргасан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул сахилгын "Сануулах" шийтгэл ногдуулсугай Үзэх
8 Б/96 2017.09.15 Д.Батсүхэд сахилгын шийтгэл ногдуулах тухай Мэргэжлийн удирдлагын хэлтсийн Баримт бичгийн нэгдсэн хяналт хариуцсан мэргэжилтэн Даваасүрэн овогтой Батсүх нь ажлын цагийн тогтмол хоцрогдолтой, энэ талаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, алдаа дутагдлаа засаагүй, нийслэлээс зохион байгуулсан нийтийг хамарсан ажилд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй зэрэг зөрчил давтан гаргасаар байгаа тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай. Үзэх
9 Б/106 2017.10.19 Б.Төрмөнхөд сахилгын шийтгэл ногдуулах тухай Нийслэлийн Архивын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн Сүлжээний инженер Баярсайхан овогтой Төрмөнх нь албан ёсны чөлөө зөвшөөрөл аваагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног ажил тасалсан тул албан тушаалын үндсэн цалинг 2017 оны 10 дугаар сарын 16-наас 11 дүгээр сарын 16 хүртэл 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай Үзэх
Үнэлэх
(0 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

Нийслэлийн Архивын газар

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Архивын газар

Цахим хаяг: www.archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Шинэ мэдээ

Түнш байгууллагууд