Үйл ажиллагааны үндсэн чиглэл

06 XI сар 2014
1506 үзсэн

Нийслэлийн Архивын газрын үйл ажиллагааны чиглэл, стратегийн зорилтууд

Нийслэлийн архивын газар нь төрөөс архив, албан хэрэг хөтлөлтийн талаар явуулж буй бодлого шийдвэрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх, төрийн захиргааны болон төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны явцад үүсэн бий болсон архивын баримтыг архив зүйн үүднээс эмхлэн цэгцэлж, нэгдсэн тоо бүртгэлд оруулан хадгалж хамгаалах, архивын баримтыг лавлагаа мэдээлэлд ашиглуулах, сан хөмрөг үүсгэгч байгуулагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавьж үйл ажиллагааг нь дээшлүүлэх үүрэг зорилготой төрийн архив юм.

Үйл ажиллагааны эрхэм зорилго

Албан хэрэг хөтлөлт, архивын талаар баримтлах төрийн бодлогыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг хэрэглэн, төрийн архивын хадгалалт хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт ашиглалтын үйл ажиллагааг боловсронгуй болгож нийслэл хотын түүхэн баримтын өвийг бий болгож хойч үедээ өвлүүлэхэд оршино.

Нийслэлийн Архивын газар нь эрхэм зорилтынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилт, хэрэгжүүлэх арга замыг хэрэгжүүлэн ажиллаладаг.

  1.  Төрийн архивын баримтын хадгалалт хамгаалалтын найдвартай нөхцлийг бүрдүүлэх
  2.  Төрийн архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалтын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах
  3.  Төрийн архивын баримтын мэдээлэл, эрэлт хайлтын үйл ажиллагааг боловсронгуй болгох
  4.  Тоо бүртгэл, тооллого, лавлах аппаратыг шинэчлэх буюу эрдэм шинжилгээний лавлах сан байгуулах
  5. Төрийн архивын баримтыг нийтэд ашиглуулах, ашиглалтын хэлбэрийг боловсронгуй болгох
  6.  Хөмрөг үүсгэгч байгууллагын Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хяналт тавих
  7.  Бодлогын хэрэгжилтийг хангах, төрийн захиргааны төгөлдөршилтийг хангах

Стратегийн зорилтууд

Төр захиргааны болон Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримт бичгийг төрийн архивт төвлөрүүлэн хадгалж, архив зүйн үүднээс техник боловсруулалтын ажил хийх.

Архивын баримтаас байгууллага иргэдэд, лавлагаа мэдээллээр үйлчлэх
Архивын эрэлт хайлтын үйл ажиллагааг боловсронгуй болгох
Нийслэлийн архивын сан хөмрөгийн бүрэн бүтэн байдлыг хангах, нөхөн бүрдүүлэлтийн чанарыг дээшлүүлэх
Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах
Архивын албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн биелэлтэнд тавих төрийн хяналтыг хэрэгжүүлэх

Үнэлэх
(0 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

Нийслэлийн Архивын газар

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Архивын газар

Цахим хаяг: www.archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Түнш байгууллагууд