Эрхэм зорилго, зорилт

13 II сар 2014
1550 үзсэн
АЛСЫН ХАРАА
Салбарын албан хаагчдын мэргэжлийн чадамжийг нэмэгдүүлж, дүүргийн архивын үйл ажиллагааг өргөжүүлэн, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлэх замаар нөхөн бүрдүүлэгч эх үүсвэрийн байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулж, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, цахимжуулалт, тоо бүртгэл, ашиглалтын үйл ажиллагааг олон улсын стандартад хүргэн, архивын үйлчилгээг иргэдэд ойртуулна.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар баримтлах төрийн бодлогыг орон нутгийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлж, үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлж, нийслэлийн ой санамжийг хадгалж хамгаалан, ажил үйлчилгээг олон улсын жишигт хүргэх.

Эрхэмлэх зарчим: 

Эрхэмлэх үндсэн зарчим:

                    1.Олон нийтэд нээлттэй байх

                    2.Нэгдмэл, төвлөрсөн байх

                    3.Улс төрөөс хараат бус байх

       Үйл ажиллагааны зарчим:

                    1.Шуурхай байх

                    2.Тэгш байх

                    3.Нээлттэй байх 

 
 СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД БУЮУ ХҮРЭХ ҮР ДҮН

         Стратегийн зорилт 1.

Төрийн архивын үндсэн үйл ажиллагааг боловсронгуй болгон, олон улсын стандартад нийцүүлэх

         Стратегийн зорилт 2.

Нийслэлийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих

         Стратегийн зорилт 3.

“Төрийн архивын нэгдсэн систем”-ийг төгөлдөржүүлэн, архивын үйлчилгээг түргэн шуурхай болгох, аюулгүй байдлыг хангах

          Стратегийн зорилт 4.

Төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалтаар хангах

Үнэлэх
(2 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

Нийслэлийн Архивын газар

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Архивын газар

Цахим хаяг: www.archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Түнш байгууллагууд