Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн тайлан

"ТӨРИЙН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ҮНДЭСНИЙХӨТӨЛБӨР"-ИЙН ДӨРӨВДҮГЭЭР ҮЕ ШАТНЫ ХҮРЭЭНД 2017 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН

 

2017 оны 12 дугаар сарын 26                                                                                                                                                                 Улаанбаатар хот 

Д/д

Хөтөлбөр / төслийн агуулга

Гүйцэтгэл

1

“Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсанТөрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэснийхөтөлбөр"-ийн дөрөвдүгээр үе шат /2017-2020/

Архивын салбарт техникийн шинэчлэл хийх, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг өргөн ашиглах замаар архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг автоматжуулах зорилтыг үе шаттайгаар шийдвэрлэж, төрийн архивын мэдээллээр үйлчлэх боловсронгуй тогтолцоог бий болгоход хөтөлбөрийн зорилго  оршино.

2

Санхүүжилтийн эх үүсвэр

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр

3

Хэрэгжүүлэгч байгууллага/ хэрэгжих нийт хугацаа

Нийслэлийн Архивын газар, хэрэгжих хугацаа 2017-2020 он хүртэл

4

 

Төсөл, хөтөлбөрийн зорилтууд

Зорилт 1. Архивын салбарт мөрдөгдөж буй арга зүйн баримт бичгүүдийг Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх үндэсний хөтөлбөртэй уялдуулан шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх.

Зорилт 2. Үндэсний төв архив,  төрийн архивуудад хадгалагдаж буй цаасан суурьтай баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримтаас мэдээллийн эрэлт ихтэй болон хими, физик шинж чанарын хувьд эхний ээлжид цахимжуулах шаардлагатай хөмрөгүүдэд сэдэвчилсэн боловсруулалт хийх.

Зорилт 3.Төрийн архивын мэдээллийн нэгдсэн системийн програм хангамжийг боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэх.

Зорилт 4. Төрийн архивт хөмрөг үүсгэгч төрийн байгууллагуудад ашиглагдах архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг програм хангамж боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэх.

Зорилт 5. Архивын лавлагаа, магадалгааг үнэт цаасан дээр мэдээллийн сангаас хэвлэх програм хангамжийг боловсруулан, хэрэглээнд нэвтрүүлж, онлайн үйлчилгээний горимд оруулах.

Зорилт 6. Кино, гэрэл зураг, дуу авианы баримт архивт хадгалагдаж буй 1990 оноос өмнө улсын төсвийн хөрөнгөөр бүтээгдсэн 35 мм-ын хальсан дээрх бүх уран сайхны киног цахим хэлбэрээр “HD формат”-д шилжүүлэх

Зорилт 7. Дуу авианы 6,25 мм-ын соронзон хальсан дээрх Монгол радиогийн алтан фондын 920 хадгаламжийн нэгж баримтын цахим хэлбэрт шилжүүлэх

Зорилт 8. Гэрэл зургийн 80.000 хадгаламжийн нэгжийг цахим хэлбэрт шилжүүлэх, мэдээлэл, лавлагаанд ашиглуулах.

Зорилт 9. Төрийн архивуудад хадгалагдаж буй нийт баримтын 30 хувийг цахим хэлбэрт шилжүүлэн, архивын цахим мэдээллийн хоёрдогч сан үүсгэх

Зорилт 10. Архивын цахимжуулсан баримтын мэдээллийн сан үүсгэж, эрэлт хайлтын тогтоолцоо, цахим үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх замаар төрийн архивын үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох.

Зорилт 11.Цахим албан хэрэг хөтлөлтийн тогтолцоог нэвтрүүлэх техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах.

5

Зардал

Төсөв

Нийт 11 зорилтын хүрээнд 21 ажлыг хэрэгжүүлэх ба 1,320,017,440 төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн.

Үүнд:

Төсөв (2017)

Гүйцэтгэл

Хувь

Багц

 Төсөв батлагдаагүй

Санхүүжилт олгогдоогүй

-

6

Төсөл, хөтөлбөрийн зорилт:

Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл

1-р зорилтын хүрээнд:

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын хэмжээнд мөрдөгдөх “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ыг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/252 дугаар захирамжаар батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. 

Хүрэх үр дүн: Эрх зүйн орчин  бүрдсэн байна.

2-р зорилтын хүрээнд:

 

Төрийн архивт  хадгалагдаж буй баримтад нягтлан шалгалт хийх ажлын хүрээнд нийт 132 байгууллагаас 123 байгууллагын 244 дансны 22335 баримтыг нягтлан шалгаж, мөн төлөвлөгөөт бус 9 дүүргийн 642 байгууллагын 1026 дансны 50573 цахим баримтанд нягтлан шалгалт хийсэн. Дахин боловсруулалтын ажлын хүрээнд 27 хөмрөгийн байнга, түр, 70 жил, устгах хэргийн 1964-2008 оны 1744 хадгаламжийн нэгжид дахин боловсруулалт хийж 14 хөмрөгийн 42 данс, бүртгэл актыг  шинэчлэн гаргасан нь цахимжуулах ажлыг тодорхой төлөвлөхөд чухал үр дүнтэй ажил болсон.

Хүрэх үр дүн:Төрийн архивын цаасан суурьт болон тусгай төрлийн баримт цахимжуулахад бэлэн болсон байна.

3-р зорилтын хүрээнд:

А/. “Төрийн архивын систем”-д нэмэлт хөгжүүлэлт хийх ажлын жагсаалт гарган тайлант хугацаанд 6 модульд нэмэлт хөгжүүлэлт, 2 модулийг шинээр, 8 тайлангийн загварыг шинэчилж програмчилсан.

б/. “Архивын хөрвүүлэлтийн систем”-д  1 модульд нэмэлт хөгжүүлэлт, 4 тайлангийн загварыг шинэчилж програмчилсан.

в/. “Байгууллагын архивын систем”-д тайлант хугацаанд 6 модульд нэмэлт хөгжүүлэлт, 2 модулийг шинээр, 8 тайлангийн загварыг шинэчилж програмчилсан

г/. “Онлайн лавлагааны систем”-д тайлант хугацаанд 2 модульд нэмэлт хөгжүүлэлт, 4 тайлангийн загварыг шинэчилж програмчилсан

Хүрэх үр дүн:Төрийн архивын нэгдсэн системийн үйл ажиллагаа жигдэрч, систем тус бүрийн хөгжүүлэлт хийгдсэн байна

4-р зорилтын хүрээнд:

а/. “Албан хэрэг хөтлөлтийн систем”-ийн ашиглалтын явцад гарсан нэмэлт саналуудад дүн шинжилгээ хийж, гүйцэтгэгч компаниар нийт 30 удаагийн сайжруулалт хийлгэж, 51 удаагийн алдаа засварлуулж, тестэлж, нэгдсэн систем дээр хэвийн ажиллах боломжийг бүрдүүлсэн.

б/. Нэмэлт хөгжүүлэлтийн хүрээнд нийт 5 модулийн бодлогын даалгавар боловсруулж, гүйцэтгүүлж, тестэлж, заавар, зөвлөгөө өгч, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

в/. “Албан хэрэг хөтлөлтийн систем”-д 1010 байгууллагын 2016 хэлтэс, 10792 албан тушаал, эрэмбийн мэдээллийг засварласан.

г/. 2017 онд “Албан хэрэг хөтлөлтийн систем”-ийг нийслэлийн 1018 байгууллагын 14689 албан хаагчид өдөр тутмын баримт бичиг боловсруулах, шилжүүлэх, тайлагнах, үйл ажиллагаандаа тогтмол ашигласан байна. Үүнд: 298,072 ирсэн бичиг, 212,755 явуулсан бичиг бүртгэгдсэнээс 165757 бичгийг цахимаар солилцож, 31181 бичгийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан иргэн, аж ахуйн нэгжээс хүлээн авсан байна. Системд бүртгэгдсэн нийт 168257 албан бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажилласан бөгөөд нийслэлийн хэмжээнд нэг албан бичгийг дунджаар 10,34 хоногт шийдвэрлэсэн.байна

Хүрэх үр дүн:Албан хэрэг хөтлөлтийн системийн үйл ажиллагаа жигдэрч, нийслэлийн хэмжээнд нэвтрүүлсэн.

5-р зорилтын хүрээнд:

“Онлайн лавлагааны систем”, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар, Сүхбаатар, Багахангай, Сонгинохайрхан дүүргийн “Нэг цэг”-ээр дамжуулж иргэн, аж ахуй нэгжээс лавлагааны хүсэлтийг хүлээн авч төрийн архивын цахим сангаас хайлт хийж, цахим сангийн мэдээллийг үнэт цаасанд буулган баталгаажуулж, лавлагаа, хуулбарыг түргэн, шуурхай олгож ажилласан.

Хүрэх үр дүн:Архивын лавлагаа үйлчилгээнд цахим төлбөр тооцооны систем нэвтэрч, иргэд үйлчлүүлэгчид үйлчилгээ авах нөхцөл бүрдсэн.

6-р зорилтын хүрээнд:

35мм-ын хальс дээрх уран сайхны кино нь Монголын Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд хадгалагддаг тул манай төрийн архивт хөрвүүлэлт хийх боломжгүй юм.

Хүрэх үр дүн:Төрийн архивт хадгалагдаж байгаа тусгай төрлийн баримтын хадгалалтын нөхцөл сайжирсан байна.

7-р зорилтын хүрээнд:

Манай төрийн архивын нөхөн бүрдүүлэх эх үүсвэрийн жагсаалтад Монголын үндэсний олон нийтийн радио телевиз багтдаггүй тул нөхөн бүрдүүлэлт хийх, баримтыг цахимжуулах, хөрвүүлэх боломжгүй юм.

Хүрэх үр дүн:Дуу авианы баримтын хадгалалт, хамгаалалт, ашиглалт сайжирна

8-р зорилтын хүрээнд:

2018 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хүрэх үр дүн:Гэрэл зургийн баримтын хадгалалт, хамгаалалт, ашиглалт сайжирна

9-р зорилтын хүрээнд:

а/.Байнга, 70 жил  хадгалах захирамжлалын нийт 66 хөмрөгийн 67 дансны 1,985 хадгаламжийн нэгжийн 277,372 хуудас баримтад цахим хуулбар хувь үүсгэсэн.

б/. Цахим, тоон хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд:

-       “Төрийн архивын систем"-д нийт 7 хөмрөгийн 8 дансны 704 хадгаламжийн нэгжийн 168,298 хуудасны 131,563 баримт тоон хэлбэрт оруулсан.

в/. “Хөрвүүлэлтийн систем"-ээр захирамжлалын нийт 13 хөмрөгийн 16 дансны 626 хадгаламжийн нэгжийн 92,033 хуудасны 58,834 баримтыг цахим тоон хэлбэрт шилжүүлсэн. Төрийн архивын баримтыг цахимжуулж, тоон хэлбэрт шилжүүлснээр эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, цахим хуулбар хувьтай үүсгэх, онлайн лавлагаа, мэдээллийн системд холбох, лавлагаа мэдээллийг иргэд, хуулийн этгээдэд хөнгөн шуурхай олгож байна. 

Хүрэх үр дүн:Төрийн архивт хадгалагдаж байгаа цаасан суурьтай баримтын 16.4 хувийг ашиглалтаас чөлөөлсөн.

10-р зорилтын хүрээнд:

а/. “Онлайн лавлагааны систем”, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар, Сүхбаатар, Багахангай, Сонгинохайрхан дүүргийн “Нэг цэг”-ээр дамжуулж нийт 9742 иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч цахимжуулсан 6940  хөмрөгийн 7279 хадгаламжийн нэгжийг, цаасан суурьт 1275 хөмрөгийн 3270 хадгаламжийн нэгжийг тус тус ашиглаж нийт хүсэлтийн 94.2 хувийг бүрэн шийдвэрлэсэн.

Хүрэх үр дүн:Архивын лавлагаа үйлчилгээ иргэдэд ойртож, төрийн архивын баримт ашиглалт сайжирсан байна

11-р зорилтын хүрээнд:

“Төрийн архивын нэгдсэн систем”-ийн аюулгүй, хэвийн ажиллагааг хангахад шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авах 85 сая төгрөгийн санхүүжилт Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгагдсан.

Хүрэх үр дүн:Төрийн нэгдсэн мэдээллийн сангийн нөөцлөлт болон аюулгүй байдал хангагдсан байна.

7

Дүгнэлт (ололт, дутагдал, анхаарах асуудал)

а/. “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн дөрөвдүгээр үе шатыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөг Нийслэлийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/761 дүгээр захирамжаар батлуулсан нь хөтөлбөрийг эрчимжүүлэх, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.

б/. “Төрийн архивын нэгдсэн систем”-ийн хөгжүүлэлтийн төсөв Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад бүрэн тусгагдаагүйгээс хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангахад эрсдэл учирч  байна.

8

Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ

Захиалагч Нийслэлийн Архивын газарболон гүйцэтгэгч “Ньюсоник” ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн НАГ-16/0004 дугаартай “Төрийн архивын цахим нөхөн бүрдүүлэлтэд тоон гарын үсэг нэвтрүүлэх онлайн систем”-ийн баяжилт нэмэлт хөгжүүлэлтийн ажил, хадгалалт хамгаалалтын програмын хамт нийлүүлэх гэрээ”-ний тендерийн баталгаат хугацаанд дээрх ажлуудыг нэмэлт санхүүжилтгүйгээр хийж гүйцэтгэсэн.

9

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт (өөрийн үнэлгээ

Биелэлт дундаж

Зорилтын тоо

Зорилт 1

Зорилт 2

Зорилт 3

Зорилт 4

Зорилт 5

Зорилт 6

Зорилт 7

Зорилт 8

Зорилт 9

Зорилт 10

Зорилт 11

100%

11

100%

100%

100%

100%

100%

-

-

-

100%

100%

-

 

10

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ
(ЗГХЭГ-ын үнэлгээ)

 

Тайлбар: ( - ) Дүгнэх боломжгүй

Үнэлэх
(0 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

Нийслэлийн Архивын газар

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Архивын газар

Цахим хаяг: www.archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Түнш байгууллагууд