Цахим нягтлан шалгалтын ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны дотор бүрэн дуусгаж тайлангаа ирүүлнэ үү Онцлох мэдээ

29 III сар 2016

     Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх тухай" А/452 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Архивын сан хөмрөгтнөхөн бүрдүүлэлт хийх ажлын нийтлэг журам батлах тухай"А/177 захирамжийн хэрэгжилтийн дагуу цахим нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт хийх ажлыг Нийслэлийн Архивын газраас шинэчлэн гаргасан байгууллагын архивын програмаар ирүүлэх юм. 

      Шинэчлэгдсэн програм хангамж суулгах заавар, ашиглах гарын авлагыг www.edoc.ub.gov.mn цахим хуудсанд байршууллаа. 

     Иймд захирамжийн хэрэгжилтийг хангаж, захирамжлалын цахим баримтын агуулга болон хавсралтуудын бүрдэлд нягтлан шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, нөхөж гүйцээх, цаашид алдаа дутагдлыг давтан гаргахгүй байхад онцгойлон анхаарч 2016 оны 04 дүгээр сарын 30-ний  дотор, 2015 захирамжлалын баримтаар төрийн архивт цахим нөхөн бүрдүүлэлтийг 2016 оны 06 дугаар сарын 30 дотор хийж тайлангаа ирүүлнэ үү. 

     Жич: Төрийн архивын систем(Archive eDoc)-д танай байгууллагын өмнөх оны захирамжлалын баримт жагсаалтаар харагдахгүй бол Нийслэлийн Архивын газрын Мэдээллийн технологийн хэлтэстэй холбоо барина уу

Тайлангийн загвар(.docx)-ийг хавсралтаар орууллаа

Үнэлэх
(3 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

Мэдээллийн технологийн хэлтэс

Холбоо барих: 70100144

Цахим хаяг: archive.ulaanbaatar.mn

3 сэтгэгдэл байна

  • Ганхуяг
    Ганхуяг Баасан, 29 Дөрөвдүгээр сар 2016 07:23

    Нягтлан шалгах явцад их юм сурч авлаа.

  • Ганхуяг
    Ганхуяг Даваа, 04 Дөрөвдүгээр сар 2016 06:55

    Сайн байцгаана уу? Архивын шинэ програмыг татаж авах гээд болохгүй байна. процессороо авч очоод НАГ-т очоод суулгуулж болох уу?

  • Solongo
    Solongo Мягмар, 29 Гуравдугаар сар 2016 09:11

    ...

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Түнш байгууллагууд