Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Архив, бичиг хэрэг, мэдээлэл технологийн тасаг” дүүргийнхээ оны шилдгээр шалгарлаа. Онцлох мэдээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/249 дүгээр захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн баталж улмаар “Архив, бичиг хэрэг, мэдээлэл технологийн тасаг”-ийг байгуулж, Архив, бичиг хэргийн эрхлэгч бөгөөд Тасгийн дарга, Бичиг хэргийн ажилтан, Бичээч, Архивч, Техник хангамж, Програм хангамж хариуцсан мэдээллийн технологийн ажилтны орон тоог шийдвэрлэн ажиллаж байна.

Тус тасаг нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2015 оны 06 дугаар сард Нэгдсэн Удирдлагын програмыг ашиглалтанд оруулж байгууллага, иргэдээс ирсэн албан бичиг, хүсэлтийг цахим хэлбэрт шилжүүлж холбогдох албан тушаалтанд танилцуулан шийдвэрлүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэж, эрхэлсэн ажилдаа идэвх, санаачилга, үр бүтээл гарган, дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн тул 2015 оны “Шилдэг Тасаг”-аар шалгарсан байна.

Энэхүү бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээ нь Дүүргийн архивыг бие даасан бүтцийн нэгж болох, үйл ажиллагааг тогтмолжуулж, бэхжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн үр дүнтэй ажил болсон байна. 

НЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/915 дугаар захирамжаар Дүүргийн архивыг “Тасаг”-ийн хэмжээнд бие даасан бүтцийн нэгж болгох, орон тоог шийдвэрлэх, улмаар үйл ажиллагааг бэхжүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Үнэлэх
(2 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

Мэргэжлийн удирдлагын хэлтэс

Холбоо барих: 11-315066

Цахим хаяг: archive.ulaanbaatar.mn

1 Сэтгэгдэл

  • zochin
    zochin Даваа, 11 Нэгдүгээр сар 2016 02:47

    mundag

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Түнш байгууллагууд