Архивын ерөнхий газрын удирдлагууд Нийслэлийн архивын газрын үйл ажиллагаатай танилцлаа Онцлох мэдээ

Архивын Ерөнхий газрын дарга Д.Хоролдамба, Үндэсний төв архивын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батжаргал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Оюунчимэг, Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын арга зүй хариуцсан мэргэжилтэн, Улсын байцаагч Ц.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Архивын газрын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явц болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн Архивын газраас нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй  “Цахим архив” төслийн зохион байгуулалт, архивын баримтыг цахимжуулж буй үйл явц, архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөл, эрдэм шинжилгээний ажил, нийслэлийн хэмжээний баримт бичгийг нэгдсэн хяналт, удирдлагын тогтолцоонд шилжүүлсэн “eDoc” системийн үйл ажиллагаа болон архивын лавлагаа, үйлчилгээний шийдвэрлэлттэй байдалтай танилцлаа. Айлчлалын явцад төлөөлөгчид цаашид нийслэлийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийг мөрдүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи болон тоон гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлэхэд мэргэжил, арга зүйн болон удирдлага зохион байгуулалтаар тогтмол дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Үнэлэх
(2 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

Захиргааны алба

Холбоо барих: 11-323624

Цахим хаяг: archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Шинэ мэдээ

Түнш байгууллагууд