"Тамхины ишгүй байгууллага-тамхигүй орчин" аянд нэгдэцгээе Онцлох мэдээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулсан “Тамхины ишгүй байгууллага-тамхигүй орчин” аяны хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд байгууллагын хэмжээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэн ажиллалаа. Үүнд:

Сургалт, сурталчилгааны чиглэлээр:

“Тамхи, дам тамхидалтын хор уршгаас сэргийлэх” талаар 2018 оны 06 дугаар сарын 8-ны өдөр Наркологийн эмгэг судлалын төвийн сэтгэл судлаач Ч.Гантулга нийт албан хаагчдад тамхины хор хөнөөлөөс өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хамгаалах талаар сургалт хийж мэдээ, мэдээлэл өгсөн. Тамхидалтыг багасгах зохион байгуулалттай арга хэмжээний чиглэлээр:

1.Лавлагаа үйлчилгээний хэлтсийн албан хаагчид “Албан хаагчдын тамхи таталтаа багасгах амлалтын тэмдэглэл”-ийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд хөтлөн, өдөрт тамхи татах давтамжийг багасгах зорилгоор ажилтнууд бие биедээ амлалт өгч , түүнд нь бусад ажилтнууд хяналт тавин өдөр тутам бүртгэл хөтөлж ажиллаж байна. Бүртгэлээс харахад нийт 13 ажилтнаас эхний 10 хоногийн байдлаар 1 ажилтан сүүлиийн 5 хоног тамхи огт татаагүй, 3 ажилтны тамхи татах давтамж багассан гэсэн сайн үр дүн гарсан байна.
2.Мэдээллийн технологийн хэлтсийн хамт олон тамхи татах идэвхи сонирхлыг бууруулах зорилгоор тамхи Татах цэгт тамхины эсрэг зурагт хуудас байршуулж, бусдадаа санамж өгч эрүүл мэндээ хамгаалахыг уриалсан.

Үр дүн: “Тамхины ишгүй байгууллага-тамхигүй орчин” аяны хүрээнд дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр байгууллагын хэмжээнд тамхи татдаг ажилчдын тамхи татах үйлдлийг 50%-иар бууруулж чадсан.
Цаашид тамхи татдаг албан хаагчдын тоог багасгах талаар хамт олны зүгээс дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Үнэлэх
(1 санал)

Мэдээг нийтэлсэн

Захиргааны алба

Холбоо барих: 11-323624

Цахим хаяг: archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Шинэ мэдээ

Түнш байгууллагууд