1.  Баримт бичгийг боловсруулахад /А4, А5/ хуудасны баруун, зүүн, дээд, доод захаас ямар хэмжээний зайг авах вэ?

     а. Баруун 15мм, зүүн 30мм, дээд 20мм, доод 20мм
     б. Баруун 20мм, зүүн 30мм, дээд 20мм, доод 15мм
     в. Баруун 30мм, зүүн 15мм, дээд 20мм, доод 20мм


2.  Зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны баримт бичигт /гэрээ, журам, тайлан, төсөл, удирдамж, төлөвлөгөө, илтгэх хуудас, мэдэгдэл, танилцуулга гэх мэт/ огноог ямар байдлаар бичих вэ?

     а. Хуудасны доод хэсэгт голлуулж дараах байдлаар бичнэ /2013.11.08/
     б. Тэргүүний дор хуудасны зүүн гар талаас /2013 оны 11 дүгээр сарын 08/
     в. Хуудасны баруун гар талаас дараах байдлаар бичнэ /2013.11.08/


3.  Удирдамж, гэрээ, төлөвлөгөө зэрэг баримт бичгийг хоёр байгууллага хамтран баталж буй бол “Батлав” бүрдлийг хэрхэн үйлдэх вэ?

     а. Хуудасны зүүн дээд буланд

     б. Хуудасны баруун дээд буланд

     в. Хуудасны зүүн дээд буланд


4.  Гадагш илгээх баримт бичигт албан тушаалтны нэрээр хаяглаж бичсэн бол яаж бичих вэ?

     а. АРХИВЫН ГАЗРЫН ДАРГА Д.БЯМБАА ТАНАА
     б. НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРЫН ДАРГА Д.БЯМБАА ТАНАА
     в. Нийслэлийн Архивын газрын дарга Д.Бямбаа Танаа


5.  Байгууллагын удирдлага гарын үсэг зурсан баримт бичигт засвар оруулж болох уу?

     а. Болно
     б. Нэн шаардлагатай бол боловсруулсан ажилтан засвар хийнэ
     в. Хориглоно


6.  Байгууллагын дотоод журмаар Газрын дарга Ч.Батыг түр орлож буй Захиргааны хэлтсийн дарга Ц.Дорж албан бичиг гадагш явуулахдаа гарын үсэг бүрдлийг хэрхэн үйлдэх вэ?

     а. ДАРГА-ыг_____________Ч.БАТ                гээд Ц.Дорж гарын үсэг зурна
     б. ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА_____________Ц. ДОРЖ
     в. Гарын үсэг зурахгүй /хүлээнэ/


7.  Файлын санамжыг үйлдэхдээ баримт бичигт хэрхэн үйлдэх вэ?

     а. Гадагш илгээх хувь дээр
     б. Байгууллагад үлдэх хувь дээр
     в. Хоёр хувь дээр үйлдэнэ


8.  Байгууллагын тамгыг орлогч даргын гарын үсэг зурсан албан бичигт дарж болох уу?

     а. Болно
     б. Болохгүй


9.  Байгууллагын дарга эзгүй байх үед албан хаагч “Л” тэмцээн зохион байгуулахад шаардагдах “Хөрөнгө гаргах тухай” тушаал боловсруулж, тушаалд албан ёсоор орлож буй орлогч дарга гарын үсэг зурсан. Энэ үйлдэл зөв үү?

     а. Зөв. Даргыг орлох дараагийн албан тушаалтан учраас.
     б. Буруу. Хөрөнгө, санхүү, боловсон хүчний тушаалд байгууллагын дарга гарын үсэг зурна.


10.  Боловсруулалтын шаардлага хангаагүй, утга агуулга, хэл найруулга нь тодорхой бус, үг үсгийн алдаатай баримт бичиг явуулсан бол хэн хариуцлага хүлээх вэ?

     а. Баримт бичиг боловсруулсан ажилтан
     б. Хэвлэмэл хуудсан дээр буулгасан бичиг хэргийн ажилтан


11.  Бусад байгууллагатай хамтран шийдвэрлэх, хариутай бичгийг хэд хоногт багтаан шийдвэрлэх вэ?

     а. Ажлын 1-3 хоногт
     б. Ажлын 30 хоногийн дотор
     в. Ажлын 10 хоногт


12.  Ямар тохиолдолд өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй буцаах вэ?

     а. Заавал хянан үзнэ
     б. Өргөдөл гомдлын бичвэр, агуулга ойлгомжгүй бол болно
     в. Тухайн иргэний өмнө нь хариу өгөгдсөн, өргөдөл гомдолд дурьдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд өргөдөл гомдлыг хянан үзэхгүй буцаана


13.  Байгууллагын Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт гэж юу вэ?

     а. Архивын баримтын нэр
     б. Бүртгэлийн дэвтрүүд
     в. Байгууллагын нийт ажилчдаас тухайн онд боловсруулагдан гарч байгууллагын архивт хадгалагдах баримт бичгийн нэр төрөл, хадгалах хугацааг заасан жагсаалт.


14.  Төрийн албан хаагч ажлаас өөрчлөгдөх буюу өөр ажилд шилжих тохиолдолд ажлыг хэрхэн хүлээлцэх ёстой вэ?

     а. Эд хогшлоо хүлээлгэн өгнө.
     б. Эд хогшил болон Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу холбогдох бүх баримт бичгийг цаасан болон цахим хэлбэрээр эмхлэн цэгцэлж хүлээлгэж өгнө.
     в. Ажиллаж байх хугацаандаа тухайн ажилтны боловсруулсан баримт бичиг, цахим файлууд өөрийнх нь хийсэн ажил тул хүлээлгэн өгөхгүй.


15.  Байгууллагын ажилтан архивт баримтаа шилжүүлэн өгөхдөө...........

     а. Хавтаст хэргийг архивын ажилтанд задгайгаар хүлээлгэн өгнө.
     б. Хэргүүдийг нэгтгэн нэг хавтсанд хийж үдэж хавтаслаад хүлээлгэн өгнө.
     в. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу нэр төрлөөр нь хэрэг болгож, үдээс хавчаарыг салган, үдэж хавтаслаад зохих бүртгэлийн дагуу архивын ажилтанд хүлээлгэн өгнө.


16.  Тушаалын захирамжлах хэсгийн заалт бүрийг дараах байдлаар.......... дугаарлаж бичнэ.

     а. Араб тоогоор буюу 1,2,3
     б. Ромбо тоогоор буюу I,II,III
     в. Үсгээр буюу нэг, хоёр, гурав


17.  “Баримт бичиг боловсруулсан тухай тэмдэглэл”-д ямар ажилтан нэр, гарын үсгээ тэмдэглэх вэ?

     а. Виз өгсөн дарга гарын үсэг зурна
     б. Хянасан болон боловсруулсан ажилтнууд нэрээ бүтэн бичнэ.


18.  А4 хэвлэмэл хуудсанд бичвэрийн мөр хоорондын зай хэд байх вэ?

     а. 1.0-1.5
     б. 2.0
     в. 1.0


19.  Баримт бичгийн тэргүү/гарчиг/-бичвэр хоёрын хооронд хэдэн мөрний зай авч бичих вэ?

     а. 2.0-р
     б. 3.0-р
     в. 5.0-р


20.  Албан бичиг хавсралттай бөгөөд бичвэр хэсэгт хавсралтын тухай дурдсан бол энэ тухай тэмдэглэлийг хэрхэн үйлдэх вэ?

     а. Хавсралт 5 хуудастай.
     б. 5 хуудас баримт хүргүүлэв.
     в. Хавсралт 5 ширхэг


21.  Дараах баримт бичгээс хэвлэмэл хуудас хэрэглэж болох баримт бичиг аль нь вэ?

     а. Хөтөлбөр, Мэдээ, Мэдээлэл
     б. Хурлын тэмдэглэл, тодорхойлолт
     в. Төлөвлөгөө


22.  Дараах баримт бичигт /илтгэх хуудас/ байгууллагын нэр, баримт бичгийн нэр, тэргүү бүрдлийг хэрхэн үйлдэх вэ?

     а.
     б.
     в.
     г.


23.  Байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр гарсан тушаал, боловсон хүчний чиглэлээр гарсан тушаалыг хэрхэн дугаарлах вэ?

     а. Оны эхнээс нэгдсэн нэг дугаар ашиглана
     б. Оны эхнээс тусд нь ялгаж дугаарлана. Ү-1, Б-1
     в. Оны эхнээс тусд нь ялгаж дугаарлана. А/01, Б/01


24.  Төрийн албан хаагчид тухайн жилд өөрийн үйл ажиллагааны явцад үүссэн ямар төрлийн баримт бичгүүдийг дараа оныхоо 1 дүгээр улиралд багтаан байгууллагын архивт хүлээлгэн өгөх ёстой вэ?

     а. Зөвхөн цаасан баримт
     б. Зөвхөн эд хөрөнгө
     в. Цаасан болон дуу, дүрс, гэрэл зургийн баримт, ажлын баримтын файл


25.  Хөндлөн байрлалтай баримт бичиг боловсруулхад хуудасны захаас авах хэмжээ хэд байх бэ?

     а. Баруун 15мм, зүүн 30мм, дээд 20мм, доод 20мм
     б. Баруун 20мм, зүүн 20мм, дээд 30мм, доод 15мм
     в. Баруун 30мм, зүүн 15мм, дээд 20мм, доод 20мм


26.  Баримт бичиг боловсруулахад ямар үсгийн фондыг хэрэглэх вэ? Нийслэлийн Засаг даргын 2007 оны 186 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд АХХ-ийн үйл ажиллагаанд unicod-ийг дэмжигч ....... үсгийн фондыг хэргэлэхийг журмалсан.

     а. Arial mon
     б. Arial
     в. Danzan
     г. Arial black


27.  Баримт бичгийн бичвэрийг хуудасны аль захруу тэгш байхаар тохируулж бичих бэ?

     а. Хуудасны баруун, зүүн зах тэгш байх командыг ашиглаж бичнэ.
     б. Хуудасны баруун зах тэгш байх командыг ашиглаж бичнэ.
     в. Хуудасны зүүн зах тэгш байх командыг ашиглаж бичнэ.


28.  Баримт бичгийн бичвэрийн үсгийн хэмжээ хэд байх вэ?

     а. 10
     б. 11-12
     в. 13
     г. 14


29.  Байгууллагад ирсэн бичигт цохолтыг хэрхэн үйлдэх вэ?

     а. Бүртгэл-Хяналтын карт дээр
     б. Албан бичгийн эх хувьд
     в. Амаар
     г. Цахимаар


30.   Гадагш илгээх албан бичигт хүлээн авах байгууллагын нэрийг хэрхэн үйлдэх вэ?

     а. НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАРТ
     б. НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР-т
     в. НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР