Олон улсын байгууллагын гишүүнчлэл

Олон улсын архивын зөвлөл /ICA/

Олон улсын архивын зөвлөлийн хуралд 2014 онд оролцсон.

ОУАЗ-ийн Зүүн Азийн бүсийн салбар /EASTICA/

     Канад Улсын Монтреал хотноо 1992 онд болсон Олон Улсын Архивын  зөвлөлийн их хурлын үеэр Олон Улсын Архивын зөвлөлийн үндсэн зорилтыг мөрдлөг болгон үйл ажиллагаагаа явуулах Зүүн Азийн орнуудын архивын салбар зөвлөл байгуулах саналыг БНХАУ, Япон, БНСУ, БНХАУ-ын Макао нарын. төлөөлөгчид дэвшүүлсэн.

     Энэхүү саналыг Монгол улс, БНАСАУ, БНХАУ-ын Хонг конг дэмжсэнээр 1993 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Олон Улсын Архивын  зөвлөлийн 10 дахь салбар болох Зүүн Азийн орнуудын архивын салбар зөвлөл албан ёсоор байгуулагдсанаас хойш жил болгон салбар зөвлөлийн хуралдааныг гишүүн улсууд ээлжлэн зохион байгуулдаг уламжлал тогтсон байна. EASTICA нь Архивын Олон Улсын Зөвлөлийн ерөнхий зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд бүс нутгийн архивууд хоорондын харилцааг бий болгох, бэхжүүлэх, Архивын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, бүс нутгийн архивыг ашиглах, сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулдаг.

     Нийслэлийн Архивын газар нь Зүүн Азийн Архивын зөвлөл /EASTICA/-д 2001 онд С ангиллын гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн ба 2006 онд Монголд, 2008 онд Хятад улсад, 2010 онд БНСУ-д, 2012 Япон улсад, 2013 онд Хятад улсад, 2016 онд Хятад улсад зохион байгуулагдсан хуралдаанд тус тус оролцсон. 

ОХУ-ын МОСГОРАРХИВ-тай хамтын ажиллагаа тогтмолжсон

2001 онд Улаанбаатар хотноо зохиогдсон "Москва хотын соёлын өдрүүд"-ийн арга хэмжээнд оролцсон Москва хотын архивуудын зөвлөл /"МОСГРОАРХИВ"/-ийн төлөөлөгчид, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын удирдлагуудын хүрээнд хамтран хэлэлцээд "Тус архив болон Нийслэлийн архивын хооронд хамтын ажиллагаа тогтоож цаашид хамтран ажиллах нь зүйтэй юм" гэсэн шийдвэр гаргасан байна. Үүний дагуу 2002 онд "Улаанбаатар хотын архив, Москва хотын архивуудын нэгдэл-ийн хоорондын хамтын ажиллагааны гэрээ" байгуулагдсан байна.

 

 

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 122
  • Нийт хандалт: 388563