Хамтран ажилладаг гадаадын бусад улс орны архивын байгууллагууд

Нийслэлийн архивын газар нь Нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлд холбогдох баримтыг хуулбарлан авах, архивын баримтын хамтарсан үзэсгэлэн, ном, эмхтгэл гаргах, боловсон хүчинг сургаж, бэлтгэх, туршлага солилцох чиглэлээр гадаад, дотоодын архивын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ, санамж бичиг  байгуулан ажиллаж байна.

ОХУ-ын Москва хотын архивуудыг удирдах газар

Москва, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааны хүрээнд Москва хотын архивуудын нэгдэл, Улаанбаатар хотын архивын хооронд 2001 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулагдсанаар тус архивуудын хамтын ажиллагааны эхлэл тавигдсан.

 

Хамтын ажиллагааны гэрээнд Монгол, ОХУ-ын болон Москва, Улаанбаатар хотын хоорондын түүхэн харилцааг судлах, сурталчлах, баримт бичгийн үзэсгэлэн, хамтын бүтээл  гаргах, архивын ажлын туршлага солилцохоор заасны дагуу Москва хотын архивын төлөөлөгчид 2002, 2004 онуудад Улаанбаатар хотод, Улаанбаатар хотын архивын төлөөлөгчид 2003, 2006 онуудад Москва хотод тус тус ажиллаж, архивын үйл ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажиллаж ирсэн.
Хоёр хотын архивын хооронд тогтоосон харилцаа холбоог өргөжүүлэхээр 2005 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г шинэчлэн байгуулж, 2007 онд хотуудын харилцаа, хамтын ажиллагааны түүхийг харуулсан “Улаанбаатар-Москвагийн хамтын ажиллагааны түүхэн товчоон” номыг архивын баримтад тулгуурлан бичиж, уншигч, судлаачдын хүртээл болгосон. 
Мөн 2008, 2012 онуудад ОХУ-ын Бүх Оросын архив зүй, баримт бичиг судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн /ВНИИДАД/-гээс зохион байгуулсан сургалтад Нийслэлийн Архивын газрын төлөөлөгчид хамрагдаж, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд програм хангамж нэвтрүүлэх, баримтыг сэлбэн засах, хадгалж хамгаалах чиглэлээр туршлага судалсан. 
Хотуудын архив хоорондын хамтын ажиллагааны хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оны 11 сарын 24-ний өдөр Москва хотын архивуудыг Удирдах газар, Нийслэлийн Архивын газрын хоорондын хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаагаар шинэчлэн байгуулж, хотуудын түүх, соёлд холбогдох архивын баримтыг судалж илрүүлэн сан хөмрөгийг баяжуулах, сурталчлан таниулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж ирсэн. 
Мөн 2017 онд Москва, Улаанбаатар хотууд хамтын ажиллагаа тогтоосны түүхт 60 жил, хотуудын архивын хамтын ажиллагааны 16 жилийн ойг тохиолдуулан “Москва, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааны 60-жил” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн биет болон цахим үзэсгэлэнг Москва хотноо зохион байгуулсан. 
Энэхүү түүхт 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний үеэр “Москва хотын архивуудыг удирдах газар болон Улаанбаатар хотын нийслэлийн Архивын газар хоорондын хамтран ажиллах тухай” гэрээг 2017 оны 10-р сарын 11-ний өдрөөс 2022 оны 10-р сарын 11-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай шинэчлэн байгуулж ажиллаж байна.

 

АЗИЙН САН

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Хотын Засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд Нийслэлийн Архивын газар нь дээрх байгууллагуудтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Архивын газраас үзүүлдэг  лавлагаа, үйлчилгээг нийслэлийн 7 дүүргийн зорилтот 31 хороогоор дамжуулж олгох боломжтой болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.11-д заасан “Архивын баримт бичгийн 30 хувийг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн албан хэрэг хөтлөлтөд тоон гарын үсэг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх замаар төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах” зорилтын хэрэгжилтийг хангах ажилд дэмжлэг үзүүлэн,  10 гэрээт ажилтны цалин, сургалт судалгааны ажлыг дэмжин шийдвэрлэж, архивын цаасан суурьт баримтыг цахимжуулах ажлыг гүйцэтгүүлж байгаа нь төрийн архивын нэгдсэн мэдээллийн цахим сан үүсгэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад төрийн архивын баримтаар нээлттэй, хөнгөн шуурхай үйлчлэх боломжийг нэмэгдүүлсэн, бидний  үйл ажиллагааг дэмжсэн, чухал ач холбогдолтой ажил болж байна.

Дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, нийслэлийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлсэн “Хөгжлийн алтан гурвалжин” үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хоттой хил залгаа орших аймгууд болон төвийн бүсийн аймгийн архивуудтай хамтран архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн захиргааны байгууллагуудын бүтээлч нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Архивын газр
2018 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Дархан-Уул, Булган, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасаг болон Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрөлжсөн архивын үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах Санамж бичиг байгуулж хамтран ажиллаж байна.
2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах Санамж бичиг байгуулж хамтран ажиллаж байна.

 

 

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 353
  • Нийт хандалт: 462386