Нийслэлийн Архивын газар (цаашид "Газар" гэх) нь Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн.
---