Мэргэшлийн "Тэргүүлэх", "Зөвлөх" зэрэг

Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам”,Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/62/78/89 дүгээр тушаалаар батлагдсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтанд мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт”, Архивын Ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/134 дүгээр тушаалаар батлагдсан “Тэргүүлэх, Зөвлөх зэргийн шалгалтын журам”-ын дагуу мэргэшлийн зэргийн болзол хангасан нийслэлийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан  ажилтнууд дараах баримт бичгийг бүрдүүлж, 2021 оны 02 дугаар сарын 01-ний  дотор Нийслэлийн Архивын газарт ирүүлнэ. Үүнд:

1/ “Тэргүүлэх зэрэг” горилох албан хаагч:

  1. Шалгалтад хамруулах тухай байгууллагын албан бичиг хүсэлт;
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхний хуулбар;
  4. Мэргэшлийн “Ахлах” зэрэг олгосон тухай байгууллагын даргын тушаалын баталгаажуулсан хуулбар, ажил байдлын тодорхойлолт;
  5. “Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтанд мэргэжшлийн зэрэг олгоход тавигдах шалгуур үзүүлэлт”-ийн 1.2.1, 1.2.2, 1.2.3-д заасан баримт бичгүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, бүтээлийн жагсаалт;
  6. 3х4 хэмжээтэй цээж зураг 2%;/анкетад нааснаас гадна/
  7. Шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт; /шалгалт өгөх хугацаа тодорхой болмогц тодруулах/

2/ “Зөвлөх” зэрэг горилох албан хаагч:

  1. Шалгалтад хамруулах тухай байгууллагын албан бичиг хүсэлт;
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхний хуулбар;
  4. Мэргэшлийн “Тэргүүлэх” зэрэг олгосон тухай байгууллагын даргын тушаал, ажил байдлын тодорхойлолт;
  5. “Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтанд мэргэжшлийн зэрэг олгоход тавигдах шалгуур үзүүлэлт”-ийн 1.3.1, 1.3.2, 1.3.3-д заасан баримт бичгүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, бүтээлийн жагсаалт;
  6. 3х4 хэмжээтэй цээж зураг 2% /анкетад нааснаас гадна/
  7. Шалгалтын бүртгэлийн хураамж төлсөн баримт; /шалгалт өгөх хугацаа тодорхой болмогц тодруулах/

ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд, ХНХ-ийн сайдын 2020 оны А/62/78/89 дүгээр хамтарсан тушаал

Архивын Ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 31-ний А/134 даргын тушаалаар  батлагдсан журам

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 898
  • Нийт хандалт: 428453