Лавлагааны нэр төрөл

Тайлбар: Улаанбаатар хотын түр захиргаа, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатуудын хурал, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаа, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн Их Хурал, Цаг зуурын хурал, НИТХ, бүх шатны ИТХ, Засаг даргын захирамж, тогтоол, хурлын тэмдэглэл зэргээс лавлагаа, мэдээлэл олгоно. 1921-2016 он
Тайлбар: Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагууд, төсөвт болон өмчийн оролцоотой байгууллагууд, татан буугдсан хувьчлагдсан байгууллагын баримтаас лавлагаа, мэдээлэл олгоно.
Тайлбар: Нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авсан комиссын акт, барилга байгууламжинд олгосон хаяг, дугаарын өргөдлүүд зэргээс лавлагаа мэдээлэл олгоно.
Тайлбар: Улсын банкны ерөнхий хорооны даргын тушаалаас /татан бугдсан “Ард” банк, “ХОТШ” банкны орлого зарлага, гүйлгээ тушаалын баримтаас лавлагаа, мэдээлэл олгоно./
Тайлбар: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгодог бүх төрлийн зөвшөөрлүүд, нэг давхарын хийц зориулалт өөрчилж үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбогдож гарсан зураг төслийн баримтаас лавлагаа, мэдээлэл олгоно.
Тайлбар: Улаанбаатар Буян компанийн 1990-2007 онд нас барсан иргэдийг бүртгэлжүүлсэн эмнэлгийн магадалгаа олгоно.
Тайлбар: Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүх төрлийн шалгарсан тендерийн баримтаас лавлагаа, мэдээлэл олгоно.
Тайлбар: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхдэд нөхөн олговор олгосон тогтоол, хурлын тэмдэглэл, иргэдээс ирүүлсэн өргөдөл, түүнтэй холбогдох баримт мэдээллээс лавлагаа олгоно. 1991-2012 он
Тайлбар: Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагууд, төсөвт болон өмчийн оролцоотой байгууллагууд, татан буугдсан хувьчлагдсан байгууллагын баримтаас цалингийн тодорхойлолт олгоно.
Тайлбар: /Ажилчны районы шүүхийн 1982-1990 оны шүүгчийн тогтоол, захирамж, магадлал/
Тайлбар: Хөдөө орон нутгаас улаанбаатар хотод шилжин ирсэн иргэдийн бүртгэлийн дэвтрээс лавлагаа, мэдээлэл олгоно. 1981-2005 он
Тайлбар: Түрээсийн болон ахмадын орон сууцанд хамрагдах иргэдэд Улаанбаатар хотын АДХГЗ-ны орон сууцны тасгийн баримтаас лавлагаа, мэдээлэл олгоно.
Тайлбар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 8, 10 дугаар анги төгссөн иргэдийн нэгдсэн дүнгийн хуулбар, журналаас лавлагаа, мэдээлэл олгоно. 1978-2000 он/
Тайлбар: Монголын нотариатчдын танхим, нийслэлийн 6 дүүргийн бүх нотариатчийн эрчилсэн гэрээ, итгэмжлэл, өв залгамжлал, гарын үсгийн баталгаа, баримт бичгийн хуулбарын баримтаас лавлагаа, мэдээлэл олгоно. 1990-2017 он
Тайлбар: зуслан, амины орон сууцны газар олголт, Нийслэлийн 9 дүүргийн газрын албанаас иргэн, аж ахуйн нэгжийн кадастрын зургийн лавлагаа мэдээлэл олгоно.

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 908
  • Нийт хандалт: 428463