Дүүргийн архивын тасгийн дарга нар хуралдав

Дүүргийн архивын тасгийн дарга нарын хурлыг  2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулж, хуралд Нийслэлийн Архивын газрын дарга, хэлтсүүдийн дарга болон холбогдох мэргэжилтнүүд, дүүргийн архивын тасгийн дарга нар оролцлоо.

          Нийслэлийн Архивын газраас “Дүүргийн архивын тасгуудын 1 дүгээр улирлын ажлын төлөвлөгөөний биелэлтэд хийсэн дүн шинжилгээ”, “ТАС, БАС-д Багахангай, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй ЗДТГ-ын 1965-2015 оны захирамжлалын баримт бичгийн алдааг засах ажлын явцын мэдээлэл, цаашид анхаарах асуудал”, “Албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийн ашиглалт”, “НД-ийн ЗДТГ болон харьяа байгууллагуудын  тоон гарын үсгийн ашиглалтын явц, үр дүн” чиглэлээр мэдээлэл хийв.

           Нийслэлийн Архивын газрын дарга Н.Туул нийслэл, дүүргийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлт болон дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар цаг үеийн мэдээллийг хийж, архивын тасгийн дарга нарт үүрэг даалгаварыг өгч ажилласан. 

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 875
  • Нийт хандалт: 428430