Хэлмэгдэгсдийн хөшөөний байршил тогтоох тухай

1.Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үндэсний түүхийн музейн зүүн урд талбайд байрлуулан 0,04 га газар олгосугай.

2.Хэлмэгдэгсдийн хөшөө, орчны тохижилттой холбогдсон архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулан өгч түүний дагуу зураг төсөлд тусгуулан, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, төлөвлөлтийн газар н.Болд-т даалгасугай.

1993 оны 06 дугаар сарын 10-ний өдөр. Дугаар 116.

    Нийслэлийн Засаг Дарга                                                                                    Ц.Баасанжав.

МУ., НАГ., Х-1, Д-2, ХН-2378, Тал 302.

 

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 2300
  • Нийт хандалт: 429855