Байгууллагын түүх

1945 онд 

  1. 05 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэл Улаанбаатар хотын захиргааны даргын 318 тоот тушаалаар Архив хариуцагчдыг томилсон.

1957 онд

  1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нийслэл Улаанбаатар хотноо 1957 оны 02 дугаар сарын 09-ний өдөр МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөл хамтран хуралдаж, хуралдаанаар Улаанбаатар хотод “Архивын алба” байгуулагдсан.

1959 онд

  1. Улаанбаатар хотын Хөдөлмөрчдийн Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаа ба түүний харьяа байгууллагууд оны эцэст байгууллагын ажлын явцад үүсэн бүрэлдсэн хуучин бичиг баримтыг төрөл бүрээр нь эмхлэн цэгцэлж, архивын заавар журмын дагуу жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор хотын архивт шилжүүлдэг болгохоор тогтжээ.

1960 онд

  1. Улаанбаатар хотын Хөдөлмөрчдийн Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны дэргэд Улаанбаатар хотын Улсын архивын байрыг 1960 оны 11 дүгээр сарын 10-нд ашиглалтад оруулжээ.

1962 онд

  1. Улаанбаатар хотын Улсын архив нь 1962 онд хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны дотоод хэлтэс, газруудад байгаа урьд өмнөх онуудын бичиг баримтуудыг цэгцлүүлж гарчиг товьёог, акттайгаар хүлээн авч харин хотын харьяа тусгай газруудын өмнөх оны архивын баримтыг уг газрууд дээр эмхтгэн цэгцлүүлдэг болгохоор тогтсон.

1963 онд

  1. Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Гүйцэтгэх Захиргааны харьяа байгууллагуудад бичиг хэргийн орон тооны бус эрхлэгчдийг томилсон.

1969 онд

  1. Улсын Түүхийн төв архиваас нийслэлийн түүхэнд холбогдох 1921-1930 оны хуучин нугалбар бичиг 1151 кг задгай баримтыг татан авсан.

1976 онд

  1. Улаанбаатар хотын Улсын архив нь 3500 хадгаламжийн нэгжийн багтаамж бүхий тусгай байртай болсон.

1985 онд

  1. Улаанбаатар хотын Улсын архивын сан хөмрөг улам баяжигдаж байсан тул хотын захиргаанаас 100.000 хадгаламжийн нэгжийн багтаамж бүхий байрны асуудлыг шийдвэрлэсэн.

1988 онд

  1. Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1988 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 127 дугаар тогтоолоор хотын Улсын архивын дагаж мөрдөх дүрмийг баталсан.

1989 онд

  1. Улаанбаатар хотын Улсын архивын дэргэдэх ББНШАЗК /Баримт Бичиг Нягтлан Шалгах Арга Зүйн Комисс/-ыг байгуулжээ

1990 онд

  1. Архиваас лавлагаа, мэдээллийн үйлчилгээг төлбөртэй явуулахаар тогтсон.

1994 онд

  1. Улаанбаатар хотын Улсын  архивыг  1994-1996 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын И.Цэрэндулам даргатай Хууль зүйн газарт харьяалуулсан.

1995 онд

  1. Нийслэлийн Засаг даргын 1995 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын Улсын архивын байрны асуудлыг шийдвэрлэж өгсөн. Одоогийн Нийслэлийн Засаг захиргааны 3 дугаар байрны 4 дүгээр давхрын нийт 405,1м2 талбай бүхий өрөө тасалгаануудыг архивын зориулалтаар ашиглуулахаар болсон.

1997 онд

  1. Улаанбаатар хотын Улсын архивын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулахын тулд Нийслэлийн Засаг даргаас 1 сая төгрөгийн хөрөнгийг шийдэж өгсөн.

1998 онд

  1. Монгол Улсын Засгийн Газрын 1996 оны 263 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 1998 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар “Нийслэлийн Архивын алба”- ыг байгуулж, хуулийн хүрээнд Засаг даргын шууд удирдлага дор бие даасан үйл ажиллагаа явуулж, Нийслэлийн Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/241 дүгээр захирамжаар Нийслэлийн Архивын албаны бүтэц орон тоог баталж, албаны дарга 1, Ахлах архивч, Эрдэм шинжилгээний ажилтан  1,  фондчин  2,  Архивч сэлбэн засагч 2, Бичээч оператор 2, нийтдээ 7 орон тооны ажлын байрыг бий болгосон.

1999 онд

  1. Нийслэлийн Архивын сан хөмрөгийн баримтыг ашиглуулах журмыг баталж, Нийслэлийн Архивын албанаас анх удаа хөмрөг үүсгэгч 13 байгууллагад “Архивын гэрчилгээ” олгосон.

2000 онд

  1. Олон улсын Архивын зөвлөлийн гишүүн байгууллага Зүүн азийн архивын зөвлөл /ЕАSTICA/-д Нийслэлийн архивын газар “С” категорийн гишүүнээр  элсэн орсон.

2001 онд

  1. Москва хотын архивуудын нэгдэл Нийслэлийн Архивын алба хоорондын хамтын ажиллагааны тухай гэрээг анх удаа байгуулсан.

2005 онд

  1. Монгол Улсын Засгийн газрын 22 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 15 дугаар захирамжаар “Нийслэлийн Архивын алба” нь “Нийслэлийн Архивын газар” болж 10 орон тоотой байхаар тогтоож, дүрмийг шинэчлэн баталжээ. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 56 дугаар захирамжаар шинээр байгуулагдсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Архивын газар”-ын дүрмийг шинэчлэн боловсруулж баталсан.

2007 онд

  1. Нийслэлийн Архивын газрын дэргэдэх “Эрдэм шинжилгээ, мэргэжил арга  зүйн  зөвлөл”-ийг байгуулсан. “Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн программ”- ыг боловсруулж, ашиглалтад хүлээн авсан.

2009 онд

  1. Нийслэлийн Архивын газрын хөмрөг  үүсгэгч байгууллагуудын хэмжээнд бүсчлэлийн ZIP кодыг мөрдүүлж эхэлсэн.

2011 онд

  1. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 926 дугаар захирамжаар 2 хэлтэс, 1 тасаг, 20 орон тоотой болж, Мэдээлэл технологийн тасаг шинээр үүсгэн байгуулагдсан.

2013 онд

  1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/629 дүгээр захирамжаар Нийслэлийн Архивын газрын бүтэц орон тоо, дүрмийг шинэчлэн боловсруулжээ. Төрийн архивын үйл ажиллагааг бэхжүүлэх 4 хэлтэс, 28 хүртэл орон тоог шийдвэрлэж, газрын дүрмийг шинэчлэн баталсан.

2014 онд

  1. Нийслэлийн Засаг даргын А/918 дугаар захирамжаар төрийн архивын байрны газар олголтын асуудлыг шийдвэрлүүлсэн.

2015 онд

  1. “Нийслэлийн  цахим   архив   төсөл”-ийн   хүрээнд 5 төрлийн “Төрийн архивын нэгдсэн” програм хангамж, архивын тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шийдвэрлэж эхэлсэн.
  2. Төрийн архивын баримтын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах “Ухаалаг бүртгэлийн /баркод/ систем”- ийг нэвтрүүлж эхэлжээ.
  3. Нийслэлийн хөмрөг үүсгэгч байгууллагуудын захирамжлалын баримт бичгүүдээр цахим нөхөн бүрдүүлэлт хийж эхэлжээ.
  4. Сүхбаатар, Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран лавлагаа, мэдээллийн үйлчилгээг дүүргийн “Нэг цэг”-т шилжүүлжээ.

2016 онд

  1. Нийслэлд дүүргийн “Архивын тасаг” байгуулагдсан.

2017 онд

  1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/252 дугаар захирамжаар “Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ыг боловсруулан батлуулжээ.
  2. Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн нэгж Нийслэлийн Архивын газар хамтран “Хороодын түвшинд архивын лавлагаа, үйлчилгээг шилжүүлэх” үйл ажиллагааг эхлүүлсэн.
  3. “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн үлгэрчилсэн дүрэм”-ийг шинэчлэн, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/915 дугаар захирамжаар батлуулсан.
  4. Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн 4 дүгээр үе шатыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын А/761 дүгээр захирамжаар батлуулсан.

2018 онд

  1. Нийслэл хотын 379 жилийн ой, Нийслэлд Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан нийслэлийн Архивын газраас “Нийслэл, дүүргийн тэргүүний архивчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг анх удаа зохион байгуулсан.
  2. Төрийн үйлчилгээг анхан шатны нэгжид шилжүүлэх зорилтын хүрээнд архивын үйлчилгээг нийслэлийн 7 хороонд амжилттай шилжүүлж эхэлсэн.

2020 онд

  1. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд Нийслэлийн архивын шинэ барилгын ажлыг эхлүүлсэн.
  2. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу Нийслэлийн архивын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлаж 5 хэлтэс 1 төв, 60 орон тоотой болж Төрийн архивын хэлтэс, Цахим сангийн төв шинээр  үүсгэн байгуулагдсан.

 

 

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 154
  • Нийт хандалт: 388595