“Онлайн лавлагааны систем (ОЛС)” ашиглан хороодоос архивын лавлагаа, зөвлөгөө мэдээлэл олгох нь сэдэвт танилцуулга сургалт зохион байгуулав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран xэрэгжүүлж буй “Xотын Засаглалыг сайжруулаx төсөл”-ийн хүрээнд хороодоос архивын лавлагаа, зөвлөгөө мэдээлэл олгох нь сэдэвт танхимын сургалтад төвийн 6 дүүргийн архивын тасгийн дарга нар болон лавлагаа, үйлчилгээ үзүүлэх эрх шилжүүлсэн 30 хорооны архивын лавлагаа хариуцсан албан хаагч нар 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хамрагдлаа.

         Сургалтаар онлайн лавлагааны системийн ашиглалт, Архиваас үзүүлэх лавлагаа, мэдээллийн 15 төрлийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэх, төв төрөлжсөн, тусгай, аймаг, нийслэлийн 37 архивын онцлог, нийслэлийн архивын сан хөмрөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч цаашид архивын лавлагаа, үйлчилгээтэй холбоотой асуудлаар санал бодлоо солилцож, арга зүй заавар, зөвлөгөө өгч ажиллаа.

     

 

     

 

 

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 892
  • Нийт хандалт: 428447