Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхийг өвлөн хадгалж буй нийслэлийн Архивын газрын баримтыг судалгааны эргэлтэд оруулах, сурталчлах, хэвлэн нийтлэх, нийтийн хүртээл болгох зорилгоор 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Архивын газар болон МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Түүхийн тэнхимтэй хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгууллаа.
Санамж бичигт нийслэлийн Архивын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Туул, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Түүхийн тэнхимийн эрхлэгч Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Б.Чинзориг нар гарын үсэг зурж хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж баталгаажуулав.
---