Нийслэлийн Архивын газрын 2021 оны сургалтын дэд төлөвлөгөөний дагуу 05 дугаар 18-ныг хүртэлх хугацаанд Архив, албан хэрэг хөтлөлтийн шинэчлэн батлагдсан хууль, журмын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, 9 дүүргийн дэргэдэх харьяа хэлтэс, албад, хороод, сургууль, цэцэрлэг зэрэг давхардсан тоогоор нийт 1066 байгууллагын 2534 албан хаагчдад 46 удаагийн давтамжтай 7 нэр төрлийн сэдвийн хүрээнд төлөвлөгөөт, захиалгат, хамтарсан гэсэн үндсэн 3 чиглэлээр сургалт, арга зүйгээр хангаж ажилласан.
Сургалтын агуулга:
Дээрх хугацаанд архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалт, арга зүйн ажлыг зохион явуулж ажилласан.
2021 оны сургалтын дэд төлөвлөгөөний дагуу 01-05 дугаар сард зохион байгуулсан, сургалтад хамрагдсан байгууллагын жагсаалтыг энд дарж үзнэ үү.
---