Дүүргийн архивын тасгуудын эхний хагас жилийн тайлангийн хурлыг 2021 оны 06 сарын 29-ний өдөр зохион байгуулж, хуралд Нийслэлийн Архивын газрын удирдлага болон мэргэжилтнүүд, дүүргийн архивын тасгийн дарга нар оролцов.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
Нийслэлийн Архивын газрын дарга Н.Туул архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, түүнийг даган гарах дүрэм, журмын шинэчлэлт болон цаг үеийн мэдээлэл хийж, архивын тасгийн дарга нарт үүрэг, чиглэл өгч ажилласан.
---