“City agencies ignite talk” буюу нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын бүтээлч илтгэл арга хэмжээнд оролцлоо

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 34 агентлагуудын дунд албан ёсны олон улсын франчайз “Ignite talk” эрхийн дагуу байгууллага бүр өөрсдийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “City Agencies Ignite talk” арга хэмжээг 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Ignite арга хэмжээ нь анх 2006 онд Вашингтоны Сиэтл хотод зохион байгуулагдсан бөгөөд харах өнцгийг илтгэлийн өвөрмөц форматаар нэгтгэн хүргэдэг арга хэмжээ юм.

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Архивын газрын дарга Н.Туул байгууллагын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаарх илтгэлийг тавьж оролцлоо.

 

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 917
  • Нийт хандалт: 428472