Нийслэл Улаанбаатар хотын ой санамжийг хадгалан хамгаалдаг архивчид болон түүх соёлоо эрхэмлэдэг нийслэлийн иргэддээ Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярын мэнд дэвшүүлье.
Монгол баяр наадам бол Монгол Улсыг, монгол үндэстнийг, монгол хүн та биднийг хэдэн мянганы түүхтэй нүүдлийн соёл иргэншил, төрийн их уламжлал, үндэсний бахархал омогшлын эзэн болгодог чандмань эрдэнэ, их өв соёл юм.
Дэлхийд ганц энэ наадам үеийн үед Монгол Улсын төрт ёс, тусгаар тогтнолыг баталгаажуулж, монгол үндэсний их соёлыг уламжлан өвлүүлж, монголчуудыг нэгэн үндэстэн болгож нэгтгэн ижилсүүлсээр ирсэн байна.
Энэхүү их баярыг тохиолдуулан архивын баримтын үнэ цэнийг олон нийтэд түгээн таниулах зорилготой долоо хоног тутмын богино нийтлэлийн цахим хөтөлбөрөө эхлүүлж байгаадаа баяртай байна.
Цахим хуудас: 1928 оны Улсын наадмын тухай
Фейсбүүк пейж: 1928 оны Улсын наадмын тухай
Их хотын архив
Эдүгээ Засгийн газраас 667 тоотоор ирсний дотор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийг байгуулсаар 8 жилийн ой энэ 7 сарын 11-ний өдөр болжээ. Иймд эл баяр ёслолыг хэрхэн өнгөрүүлэх тухайн төлөвлөгөө нэгэн хувийг хүргүүлэн ирснийг улмаар зохих газруудад яаран уг төлөвлөгөөг сийрүүлэн хүргүүлснийг уг дурдсан ёсоор өргөнөөр өнгөрүүлсүгэй.
Сайд Сурахбаяр
Эрхэлсэн түшмэл Гэлэгсэнгэ
Хэлтсийн дарга Жаргалжав.
Мөнхзул бичээд, Чагдарсүрэнтэй нийлэв.
---