Баримт бичгийн стандарт MNS 5140:2021 батлагдлаа.

Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт (MNS 5140:2011) Стандарт хэмжил зүйн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн С/30 дугаар тушаалаар Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт (MNS 5140-1:2021),  Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлага (MNS 5140-2:2021), Баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлийг байрлуулахад тавих шаардлага (MNS 5140-3:2021) стандарт шинэчлэн батлагдаж 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж байна.

Тус стандартыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах ба баримт бичгийн стандарт (MNS 5140:2021)-ыг Стандарт, хэмжил зүйн газарт хандан авах боломжтой.

Стандартад орсон өөрчлөлт, шинээр нэмэгдсэн зохицуулалтыг энд дарж үзнэ үү.

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 2292
  • Нийт хандалт: 429847