НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ НЭГ САР”-ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Нийслэлийн Засаг даргын  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/746 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харьяа газар, инженерийн хангамжийн байгууллагуудын  үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах “Нээлттэй хаалганы нэг сар” өдөрлөгийг зохион байгуулж байгаа билээ.

Нийслэлийн Архивын газар нь тус өдөрлөгийн үеэр 56 иргэнийг хүлээн авч 21 иргэнд лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгч, 5 иргэнд лавлагаа, хуулбар олгож, нийслэлийн татан буугдсан, хувьчлагдсан байгууллагын архивт хадгалагдаж буй  хөдөлмөрийн дэвтрийг эзэнд нь олгох ажлыг зохион байгуулан ажиллаа. Мөн өдөрлөгийн үеэр иргэдэд нийслэлийн түүхэнд холбогдох киног үзүүлж, нийслэл хотын нүүдэл, ахуй амьдрал, бүтээн байгуулалт, соёлын талаарх гэрэл зургийн  сурталчлан ажиллаа.

  

 

 

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 880
  • Нийт хандалт: 428435