Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам батлагдлаа.

     Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлд архивын үйл ажиллагааны багц журмыг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/204 дугаар тушаалаар “Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам” батлагдлаа.

     Журам нь 9 бүлэг, 194 заалт, 40 хавсралтаас бүрдэх бөгөөд төрийн архив, түүний салбар архивууд архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт, бүртгэл, хадгалалт хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагаанд дагаж мөрдөнө.

     Журмаар төрийн архивын сан хөмрөгийг бүрдүүлэх, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, тоо бүртгэл хөтлөх, хадгалах, хамгаалах, мэдээллийн сан бүрдүүлэх, хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, сурталчлах, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах үйл ажиллагааны явцад үүсэх харилцааг зохицуулна.

Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журмыг эндээс үзнэ үү.

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 866
  • Нийт хандалт: 428421