Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийслэлийн Архивын газрын албан хаагчид нэгдэж, 2021.10.17-ны өдрийн Ням гарагт "Олон улсын худалдааны логистик" ХХК, “Авто худалдааны төв”-ийн талбайд мод тарьлаа.
Цаашид энэхүү газрыг байгууллагын нэрэмжит ногоон төгөл болгож, жил бүрийн хавар, намар тарьсан модоо арчлах, сэргээх, шинээр нэмж суулгаж байхаар шийдвэрлэв.
---