“Салбар архивын үйл ажиллагааны нийтлэг журам” батлагдан гарлаа.

     Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Үндэсний төв архив, нийслэлийн Архив нь салбар архивтай байж болно гэж  заасны дагуу Монгол Улсын Хууль зүй, додоод хэргийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/213 дугаартай тушаалаар “Салбар архивын үйл ажиллагааны нийтлэг журам” батлагдан гарлаа.

         Журам нь 4 бүлэг, 25 заалтаас бүрдэх бөгөөд салбар архивын үйл ажиллагааны чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, салбар архивыг байгуулах, татан буулгах, өөрчлөх явцад үүсэх харилцааг зохицуулна. Түүнчлэн салбар архив байгуулахад тавигдах шаардлага, үйл ажиллагаандаа  дагаж мөрдөх эрх зүйн акт болон салбар архивыг харьяалах байгууллага ба харьяалах төрийн архивын чиг үүргийн нарийвчлан тодорхойлсон.

  Салбар архив нь сан хөмрөгийн бүрдүүлэлт, бүртгэл, хадгалалт, хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагаандаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.1-д заасан “Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ыг мөрдөхөөр уг журамт тусгасан.  

 “Салбар архивын үйл ажилллагааны нийтлэг журам”-ыг энд дарж үзнэ үү

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 2382
  • Нийт хандалт: 429937