Нээлттэй өдөрлөг зохион байгуулсан тухай

Швейцарын xөгжлийн агентлагийн санxүүжилттэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран xэрэгжүүлж буй “Xотын Засаглалыг сайжруулаx төсөл”-ийн хүрээнд алслагдсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Засаг даргын Тамгын газрын байранд “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

   

Өдөрлөгийн үеэр иргэдэд Архивын лавлагаа, үйлчилгээг Нийслэлийн 7 дүүргийн 30 хороодод шилжүүлсэн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч онлайн захиалга болон үйлчилгээтэй холбоотой гарын авлага, тараах материалыг иргэдэд сурталчилж, Гачууртын сангийн аж ахуйд ажиллаж байсан 42 иргэний хөдөлмөрийн дэвтрийг олгох ажлыг зохион байгуулж ажиллаа.

   

Нийт 68 иргэн захиалга өгснөөс 22 иргэнд архивын баримтын хуулбар олгож, 2 иргэнд тодорхойлолт олгож, 28 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч 16 иргэний хүсэлтийг төв, орон нутгийн архивт хүсэлтийг нь уламжлан илгээж 3 иргэний хүсэлтийг шийдвэрлүүлсэн бөгөөд онлайн захиалга болон үйлчилгээтэй холбоотой 53 ширхэг гарын авлага тарааж ажиллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд иргэдэд архивын баримтын хуулбарыг үнэ төлбөргүй олгохын зэрэгцээ 5-20 минутад шуурхай олгож ажилласан нь иргэдийн зүгээс талархалаа илэрхийлсэн, үйлчилгээг ойртуулсан иргэдийг зөвлөгөө мэдээллээр хангасан чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 876
  • Нийт хандалт: 428431