Дүүргийн архивын тасгуудын 2021 оны тайлангийн хурлыг 2022.01.28-ны өдөр зохион байгууллаа.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
- Дүүргийн архивын тасгуудын 2021 оны жилийн ажлын тайланд хийсэн дүн шинжилгээ
- Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2021 оны А/213 дугаар тушаалаар батлагдсан “Салбар архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай
- Нийслэлийн Архивын газрын даргын 2022 оны А/07 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан “Дүүргийн архивын тасгийн үйл ажиллагааны тайлан гаргах үзүүлэлт”-ийн танилцуулга
Мөн хурлын үеэр ШУТИС-ийн БУХУС-ийн Чанарын албаны дарга Д.Наранцацралт БНСУ-ын Конжугийн их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын технологийн магистрын зэрэг олгох сургалт”-ын хөтөлбөрийн талаар мэдээлэл хийв.
