“НИЙСЛЭЛ ХҮРЭЭ 110” ҮЗЭСГЭЛЭНГ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД НЭЭЛЭЭ

”Нийслэл хүрээ 110” үзэсгэлэн 2 дугаар сарын 9-23-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Нийслэл хүрээ 110“ архивын баримт, эд өлөг, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд Их хүрээг Нийслэл хүрээ болгож тунхагласан түүхэн баримт бичиг, Богд хааны мутрын тэмдэг, Нийслэл хүрээний албаны газруудын тэмдэг, Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын тамганы дардас, Хангарди шүтээн, нийслэл хотын анхны иргэдийн тухай баримтууд, түүхэн гэрэл зураг шороон зураг үзмэр дэлгэгдлээ.

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 2362
  • Нийт хандалт: 429917