Нийслэлийн архивын газар “Xосгүй үнэт баримтын гэрчилгээ”-г гардан авлаа.

Нийслэлийн Архивын газарт Монгол улсын болон нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлд холбогдох 6 хосгүй үнэт, 59 нэн үнэт, 23 үнэт баримт хадгалагдаж байна. Эдгээр баримтуудад Архивын Ерөнхий газраас хосгүй үнэт баримтын гэрчилгээ гардууллаа.

  1. Нийслэлийн Архивт дараах Хосгүй үнэт баримтууд хадгалагдаж байна. Үүнд:Нийслэл хүрээний хэрэг эрхлэх газартирүүлсэн “Цайг мөнгөний хэрэгсэл болгохоос татгалзсан тухай” бичиг
  2. Нийслэлийн хилийн цэсийн зураг
  3. Ангиудын дэвсгэр нутгийн зураг
  4. Улаанбаатар хотын замын зураг
  5. УБ хотын Хөдөлмөрчдийн бага хурлын тэргүүлэгчдийн газраас архитектор, барилгачдын ажил, хороо, захиргааг нэмэгдүүлэх ба хариуцсан орлогч даргатай болгох тухай дээд газарт оруулсан илтгэх хуудас
  6. Цаазаар авагдсан хүний мах түвд эмэнд хэрэглэдэг бөгөөд олдохгүй байгаа тул дутагдалгүй болгож өгөхийг хүссэн бичиг.

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 2318
  • Нийт хандалт: 429873