Сургалт зохион байгуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас "Шинэчлэгдэн батлагдсан архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэл, дүүргийн хэмжээнд мэргэжил, арга зүйгээр хангаж, сургалт зохион байгуулж ажиллах" үүрэг чиглэл өгсний дагуу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Багахангай дүүргийн ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа 27 байгууллагын 41 албан хаагч, бичиг хэргийн ажилтнуудад Архив, албан хэрэг хөтлөлтийн багц сургалт, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 41 албан хаагчдад Албан хэрэг  хөтлөлт, “е-Doc” системийн ашиглалт, баримт боловсруулалтын захиалгат сургалтыг тус тус зохион байгуулав.

 

 

 

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 2298
  • Нийт хандалт: 429853