Сургалт зохион байгуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүргийн дагуу шинэчлэн батлагдсан архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, нийт албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нийт 85 албан хаагчдад сургалт зохион байгуулав.

Сургалтаар архив, албан хэрэг хөтлөлтийн холбогдох дүрэм, журмын шинэ болон шинэчилсэн зохицуулалт, албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийг удирдлага, албан хаагч, бичиг хэргийн ажилтнуудын түвшинд ашиглахдаа анхаарвал зохих асуудлын талаар мэдээлэл хийлээ.

 

 

 

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 881
  • Нийт хандалт: 428436