“Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа

Швейцарын xөгжлийн агентлагийн санxүүжилттэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран xэрэгжүүлж буй “Xотын Засаглалыг сайжруулаx төсөл”-ийн хүрээнд төрийн архиваас олгох лавлагаа, үйлчилгээний чанар хүртээмжийг иргэдэд ойртуулах, хорооноос олгох архивын үйлчилгээг идэвхжүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд “Нээлттэй өдөрлөг”-ийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр иргэдэд Архивын лавлагаа, үйлчилгээг зөвлөгөө, мэдээлэл өгч онлайн захиалга болон үйлчилгээтэй холбоотой 38 гарын авлага, зөвлөмжийг тарааж сурталчилж ажиллаа.

 

     

 

Нийт 40 гаруй иргэнд лавлагаа, мэдээлэл өгч 6 иргэний хүсэлтийг газар нь бүрэн шийдвэрлэж, 8 иргэний төв, орон нутгийн архивт  уламжлан шийдвэрлүүлэхээр илгээлээ.

   

Тус өдөрлөгийн үеэр архивын лавлагаа, хуулбарыг 5-15 минутад олгож,  архивын үйлчилгээг ойртуулан цаг хугацааг нь хэмнэж иргэдийн талархлыг хүлээсэн ажил боллоо.

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 136
  • Нийт хандалт: 388577