Мэргэшлийн “Ахлах” зэрэг хэрхэн авах вэ?

Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/62/78/89 дүгээр тушаалаар батлагдсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтанд мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт”-ийн дагуу мэргэшлийн“Ахлах” зэргийн болзол хангасан нийслэлийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан  ажилтнууд дараах баримт бичгийг бүрдүүлж байгууллагын удирдлагад хүсэлтээ гаргана.Үүнд:

“Ахлах” зэрэг горилох албан хаагч нь:

  1. Бакалаврын эсвэл архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр дипломын зэрэгтэй төгсөж, архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулсан архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүйн сургалтад хамрагдаж, үнэмлэх авсан байх;
  2. Архив, албан хөтлөлтийн чиглэлээр үндсэн ажилтнаар 5 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх; /хавсран гүйцэтгэдэг бол Албан тушаалын тодорхойлолтод архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр хийж гүйцэтгэх ажил үүргийг зорилт чиг үүрэгт тусгасан байх/
  3. Хууль, тогтоомж стандарт дүрэм, журмыг бүрэн судалж, үйл ажиллагаандаа мөрдөж, ажлын гүйцэтгэл нь сүүлийн 2 жил хангалттай үнэлэгдсэн байх; /сүүлийн 2 жилийн ажлын үнэлгээ/;

Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан ажилтанд ЗГ-ын 2018 оны 382 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан журмын 3 дахь хэсэг “Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тухайн байгууллагын төсвийн шууд захирагч мэргэшлийн “Ахлах” зэрэг олгосон тухай тушаал гарган тушаалд “Ахлах” зэргийн нэмэгдэл 10% олгохыг зааж өгнө.

Мэргэшлийн зэрэг олгосон тухай мэдээллийг Нийслэлийн Архивын газарт мэдэгдэнэ.

ЗГ-ийн 2018 оны 382 дугаар тогтоол Үзэх

ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд, ХНХ-ийн сайдын 2020 оны А/62/78/89 дүгээр хамтарсан тушаал  Үзэх

---

Бидний хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж. Нийслэлийн засаг захиргааны 3-р байр

Хандалтын тоо

  • Өнөөдөр: 2387
  • Нийт хандалт: 429942