2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Архивын газрын дарга Н. Туул дүүргийн архивын тасгийн дарга нартай цахим уулзалтыг зохион байгууллаа.
Цахим уулзалтаар салбар архивын өнөөгийн байдал, бүтэц зохион байгуулалт, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын нөхцөл, тулгамдаж буй асуудлын чиглэлээр харилцан мэдээлэл солилцсон бөгөөд дүүргийн архивын тасгууд танилцуулга хийж, газрын удирдлагууд архив, албан хэрэг хөтлөлтийн шинэчилсэн хууль, тогтоомж, журам, цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өглөө.
---